Tuesday, 5 July 2016

сэтгэл минь

Зуны  өдрүүдийн гэгээн гуниг шиг бороо нутагт минь шивэрч байгаа болов уу
Бүдэгхэн жимээр морьтон ойртон ирэх тэр гэгэлгэн мэдрэмжийг чи санадаг болов уу..
      Алдаа оноогүй амьдрахсан гэж тэмцсээр эргэж буцаж ч чадахгүйгээр би уусан шингэчихжээ...

Хүмүүс ямар өчүүхэн бодож ямар үнэ цэнэггүйгээр хайрыг цацна бэ.. Үгүй ээ би л ингэж бодож байгаа болохоос бүгдийн зөв миний буруу...

Аяа сэтгэл минь чи алдарч дуусч намайг амраагаач..

Аяа хорвоо минь агуу юм даа.... Алдсан бүхэн алдаа биш..

Wednesday, 11 May 2016

Тэнд нар мандахад би инээж
Тэнд бороо шивэрэхэд би гуниглаж
Яг л түүний минь сэтгэл шиг тийм дулаахан ...
Намар, намарт би дуртай.

Буцах шувуудад үг дайж чиний зүг илгээхдээ..
Гэнэхэн байж дээ би.. бүгдэд итгэдэг.
Буцаад ирэхэд минь байгаагүй өдрүүдэд гунихдаа
Тэвчээртэй байсан шүү, би

Sunday, 8 May 2016

Гуниг ..



Тэр өдөр саарал байсийм байна..
Тэгээд л би төөрчихсөн юм байна....



Сэтгэл үймэрсэн хаашаа янзын өдөр бэ.. Хатуу чанга бодлоор өөрийгөө барьж хэзээ ч бууж ирэхгүй юм шиг эрхэмсэг тэр өндөрлөг рүү яасан өндөрт би авирчихсан юм бэ дээ..
Эргэн тойрноо би зөвхөн өөрийн бодлоор л байлгаж бусдад хатуу шалгуур тавьж хэтэрхий хөндий хандаж ирсэн юм уу даа би чинь...Зөөлөн дулаахан бүхнээс зугатан нуугдаж зөвхөн өөртөө зориулсан тийм нэгэн дүрээр л би чинь өөрийгөө ханхалж явсан юм байна шүү дээ. Хэзээ нэгэн өдөр энэ бүхэнээ нуран унана гэж бодож байсийм болов уу... Үгүй юм байна. одоо ч би эвлэрч чадахгүй тарчилж байна шүү дээ.. Хүмүүс ямар сайхан энгийн амьдарч ямар энгийн бодож байдаг юм бэ... Би яг хэн юм бол ... Яагаад ийм ойлгомжгүй юм бол оо... Яагаад би ийм хэтэрхий амиа бодсон юм болоо.. Бурхан минь энэ яагаад гэдэг үг чинь өөрөө яасан утгагүй үг бэ ер нь


09 05 2016

Tuesday, 3 May 2016

намар

Модод чамайг сүүдэртээ нууж, надаас харамласан юм болов уу..
Сар луу хамт явахгүй гэж зөрүүдлэнэ гээд тэгсэн байх...
Тиймээ, тэгэхэд намар байсан даа, чи орь залуу хөвгүүн охидын харцанд л дэрвэж явсан даа..
Харин би гэнэхэн, хэний ч хамаагүй харцанд өртчих гээд дэгдэж явж дээ...
   Уулзсан тэр агшинд сахиусан тэнгэр миний зүрхийг харвачихаад л явчихсан..
   Утгагүй юмаа чамайг бас харвачихгүй дээ, тэгсэн бол чи миний араас ирэх л байсан даа..
Учирч салсан олон амрагуудын чинь тоонд орчих бий гэсэндээ тэр намайг чамаас нууж.
Уулзах өдрийг тэвчээртэй хүлээ, ийм олон өдрүүд байх юм хэн  мэдэх бэ ..
Цаг хугацаа урсч дахиад л намар, харин би чамайг олчихсон, сүүлчийн намар..
Чамдаан би  заавал үнсүүлнэ. 




   03 05 2016.

Friday, 15 April 2016

17 04 2016

Бодол хэрсэн олон олон өдрүүдийн уртад инээд хөөр бэлэглэх гэж л чи төрсөн юм уу даа..
Зах хязгааргүй далайн цэнхэр мандалд хөнгөхөн гунигтай хундага дарс шимж суухдаа ч, давчуу жижигхэн санагдах орчлонд зүрх зүсэн бүдэрч явахдаа ч , инээж уйлж, алдаж онож,дасаж дурлаж үзэн ядаж явахдаа ч зүрхэнд минь үлдсэн зурвасхан тэр мэдрэмжээс хэмжээгүй их хүчийг мэдэрч бүгдийн дээд бурханаас ч илүүтэй нэрийг нь шивнэчихээд л тайтгардагсан...
Тохиол бүрийн үнэ цэнийг мэдэрч чадахгүй өнгөрөх нь жирийн мэт боловч тийм гэхийн аргагүй тэр нандин мэдрэмжийг онож авч үлдсэн хувь тавиланд баярлалаа.


Хатуу үнэнийг шүүж намайг буруутгавал буруутгаарай ... Хүний өмссөн гутал дотор хөлөө хийлээ гээд түүний сэтгэлээр зүрх цохилохгүйгээс хойш бусдыг шүүx нь хамгийн утгагүй мэт санагддаг юм.
Үнэн гэж зарим нь өчүүхэн зүйлийг тойрч эргэлдээд л.. амьдрал ямар баян юм гэчихээд нүдээ боочихоод зогсох нь  энүүхэнд...

Бусадтай ижил сэтгэж, тэдэнтэй адилхан байж, өдөр тутамын жижигхэн ахуйн зовлонд өөрийгээ чилээж, урсан өнгөрөх цаг хугацааг ч мэдрэх завгүй ,нээх сайхан гэгээлэг юм ярьсан сургасан яс юман дээр түүнийхээ мөн чанарыг ч үл ойлгох тийм нэгэн гунигт амьдралаар ганц олдох амьдралаа үрчихгүй юмсан даа...

Сайн муу сайхан муухай үнэн худалын шалгуураар бусдыг дураараа  шүүж, шүтэx эс шүтэхийн ялгааг ч мэдэхгүй массыг дагаж хошуураад л .. эд баялаг эрx дархын төлөө үхэн хатан шунаад
нүдэн дээр нь ил бүхнийг тойрч мэрээд л .. хүний амьдралаа гэж өчүүхэн ч юм даа..

Өчүүхэн тэр тойргоосоо гарч чадахгүй байсаар байтал цаг хугацаа огт зогсолтгүй урссаар байгааг гэнэт мэдээд л ухааны оргилд гарчихсан мэт амьдралаас олсон өчүүхэн туршилгаа
бусдийг шүүж шүүмжилэхэд л зориулах...

Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй цаас хэдий нимгэн ч чичэхээс нааш цоорохгүй ээ
гэж....

Тэнд би очихгүй
Дахиж бас суухгүй
Дураараа гүйхгүй
Дотнохон алхахгүй
Миний өнгөрсөн бүхэн минь ээ....


17 04 2016

Thursday, 31 March 2016

Чамд зориулсан миний зүрхэн дэхь өрөө..



Чамд зориулсон миний зүрхэн дэхь өрөө..
Тэнд сандал байхгүй .....учир нь би хүлээхэд дургүй...
Тэнд ор байхгүй ... учир нь унтаж болохгүй
Чамайг ирэхийг мэдэхгүй өнгөрөөчихнө..
Хана нь цэнхэр өнгөтэй.. тэрслүүд болохоороо тэр..
Тааз нь цагаан өнгөтэй .. мөрөөдөх дуртай болохоороо тэр..
Шал нь харин Улаан өнгөтэй ... чамд зориулсан болохоор тэр..

Tuesday, 29 March 2016

30 03 2016

Сэтгэлдээ байгаа бүхнийг цаасан дээр буулгана гэдэг миний л хувьд сэтгэлийн дээдийн таашаал байдаг юм. Би хэн нэгэнээс сонсож чадахгүй үгээ, би хэн нэгэнд хэлж чадахгүй бодлоо би өөрийнхөө мөрөөдлийг бичих дуртай. Заримдаа би хэтэрхий ядарсан ч юмуу сэтгэл үймэрсэн тийм гэж хэлэхэд хэцүү хүнд өдрүүдэд сэтгэлдээ байгаа бухимдалаа нэг сайхан болгож мөрөөдөлдөө урвуулаад цаасан дээр буулгачихдаг юм.
- Чи энэ бүгдийгээ хэн нэгэнд зориулж бичдэг үү ....
би тийм гэж хэлж чадахгүй ч бас үгүй гэж хэлж чадахгүй.. хэрвээ би энэ бүгдийгээ эзэнтэй гэж бодож байгаа Bol тэр зөвхөн миний сэтгэл дотор л байх болно..
-- Чи намайг өөртөө зориулж сэтгэлээ бич гээд байгаа юм уу......
Үгүй ээ, чи надад зориулж сэтгэлээ бичих биш өөртөө өөрийнхөө сэтгэлийн хоосон зайд зориулж өөрийнхөө гэгээлэг мөрөөдлийг бич..

Өөрийнхөө сэтгэл доторх  тэр их хоосон зайг тэр их ганцаардлыг нөхөх, өөрийнхөө хүслийг өөрийнхөө дуртай бүхнийг л бич.. Яруу шүлэг болгон утга учир бас шалтгаан агуулдаг болохоос хэн нэгэнд зориулсан тийм аминчхан байддаггүй юм.
Хүний орчлонд бусадтай хөл нийлүүлэн амьдарна гэдэг тийм ч амар биш.. Чи бусадтай зохицож бусдыг сонсож заримдаа тэдэнд зориулж бууж өгч бүүр тэдэнд зориулж тэдний хүсэлийг биелүүлж байх өдөр ч зөндөө тохионо. Тэглээ гээд чиний өөрийгөө гэх омогшил чинь үгүй болохгүй.

Харин би ч тэр мэдээж чи ч тэр ганцхан тэнд л эрх дурааараа хүслээрээ дүүлэн нисэж болно. Энэ бол яруу тансаг тийм гэж хэлэхийн аргагүй мэдрэмжийг сэтгэлд минь өгч байдаг миний бас чиний сэтгэлд хамгийн ойрхон дотно байдаг бидний бичсэн мөртүүд....
Яруу шүлгийг хүмүүс алдарт гарах гэж бусдаар магтуулах гэж бичдэггүй юм. Чиний бичсэн нэг мөрт хэн нэгэний сэтгэлийн хоосон орой зайг хэзээ нэгэн өдөр нөхөж өгч чадаж байвал тэр гайхамшиг... Үгүй байлаа ч өөрийнхөө сэтгэлийн орон зайг нөхөж чадаж байвал үүнээс ч илүү гайхамшиг.

Маргаашнаас эхлээд бичээд эхэлнэ ээ шууд л бичээд эхэлнэ..... Би чамд итгэж байна..

30 03 2016.

Saturday, 26 March 2016

26 March, 2016

Чим чимээгүй гүн харанхуй..
Чилийсэн урт шөнө , чиний тухай бодлууд..
Нууранд шувууд ганганахаа больчихсон 
Намар намайг бас чамайг жиндүүлнэ.
   Эзэнгүй огтоос эзэнгүй мэт саран хөвнө.
   Жижигхэн гэрэл нүүрэн дээр сүүмэлзэн тусна, Тэр миний од.
  Анирханд би зүрхний цохилтоо ч сонсохоор..
  Ай хөөрхий шүүрс алдам олон намрууд минь...

Агшин бүрийн төлөө золиослогдох сэтгэл байдаг нь хүмүүн заяаны дээдийн дээд хишиг бололтой. 
Чимээгүй шүүрс алдсан нууцхан  адтайхан хүсэлүүд минь надаас холдон зүггүйтэн эрхэлсээр чиний байгаа зүгт одохуй тийм л нандин сэтгэлийн мэдрэмж зүрхийг минь хөглөн чимхэхэд тийм гэхийн аргагүй үнэний далайлалт би бууж өгөхийг үл хүснэ. Тиймээ. нэг л амьдрах хорвоод юутай их болох болохгүй бас сайн муу сайхан муухай шахалдан оршином...

Өөрийнхөөрөө байх шиг зөв зүйл үгүй гэх атлаа өөрийг минь хөдөлгөхгүй баглачихаад байгаа чинь шударга юм уу .... Сүүлчийн ганц дусал бороо газарт унан хатахад .. тэгээд юу билээ , нээрээ тийм энэ чинь зүгээр л төсөөлөл ...Үгээр хэлхэхийн аргагүй нандин агшинг өөр хэн ч мэдэрч үл чадна. Тиймээ энэ бол би миний л гэх сэтгэлийн орон зай.. таньд зөвшөөрөл байгаа юу тэнд  нэвтрэх ?

Sunday, 20 March 2016

Холын холд орших тийм нэгэн мэдэрхүйг зүрхэндээ дуудан авчирч үгээр хэлэхийн аргагүй тийм мэдрэмжийг оюун санаандаа эдлэн байх нь жаргалын дээд.. Ухаантай байна гэдэг төгс гэсэн үг биш. Төгс төгөлдөр байхын утга учир нь юу юм болдоо.Эмэгтэй хүн гэдэг эмзэгхэн хэрнээ асар ихийг даадаг бас хадгалж мэдэрч чаддаг агуу ертөнц гэвч тэд маш энгийн зүйлд баясан түүнээсээ таашаал авч түүгээрээ жигүүрлэн амьдарлын сайхан өнгийг зурж суудаг. Туйлын үзэсгэлэнтэй байлаа гээд түүнийгэ чимэх дотоод сэтгэлийн сайхан хүч үгүй бол тэр зүгээр л хүйтэн жихүүцэм болоод хувирчихна. Хэрвээ хүнийг бурхан бүтээсэн гэвэл бурхан эмэгтэй хүнийг бүтээхдээ хэтэрхий хичээсэн байх даа. Гоо үзэсгэлэнтэй энxрий ялдам уян зөөлөн харагдах боловч дотооддоо хадгалах асар их хүч тэвчээрийг нь нуух дарах гэж.......

..... нэгэн өдөр цааш нь бичнэ...

Thursday, 17 March 2016


Бэхийн савандаа чи зүрхийг минь дарж хадгалаад
Бүх л амьдралынхаа турш тэр бэхээр хайрын тухай бичнэ хэмээсэн
Бэхийн савандаа чи зүрхийг минь таглаж мартаад
Бүх л амьдралынхаа турш хайр дурлал хэмээгчийг хайсан....



....

Гуниг .. дахиад гуниг ...
Хөнгөхөөн зөөлхөн санаа алдахад сэтгэл тэнийх
Холын гунигт бодлууд зүрх чимхлэх..
Хөрвүүлж буй ном маань ширээн дээр хэвтэнэ..
Хэзээ дуусахыг нь бурхан л мэдэх байх даа..
..

Tuesday, 15 March 2016

Чи.... (зөвшөөрөлгүй хуулчихлаа, уучилаарай)

Нойрмог шөнөөр төөрсөн хүнд 
Нохойн дуу шиг ойрхон байхсан.
Агдуу шуурганаар бээрсэн хүнд
Аргалын утаа шиг ээлхэн байхсан
Холын замд алжааж ундаассан хүнд
Хултай айраг шиг амттайхан байхсан
Хойморт налайх настан бууралууддаа
Хойчийг бодож хүндлэлтэй байхсан
Ход ход инээх хонгор жаахан нялхсыг дээр өргөж эрхэлүүлэхсэн..




Тарааж асгасан шагай шиг хэдэн бор найзтайгаа
Тамирын голын хөвөөгөөр хөл нүцгэн гүйсэн мөр минь арилаагүй байгаа.
Тансагаас тансаг сайхан нутаг Тамирын голын хүүхэдээ би....

Sunday, 13 March 2016

....................

Шинэхэн өдөр эхэлж байгаа боловч миний сэтгэл түмэн бухимдлаар дүүрэн яг юу хүсээд байгаагаа ч тодорхой хэлж чадахгүй нь.... 

............................................................ 13.03.2016

Хүн тавилангаа өөрөө бүтээдэг гэж боддог боловч тэгж чаддаггүй юм. Хувь тавилан гэдэг бурханы зохиол ч биш зүгээр л яаж ч өөрчилж болохгүй хэзээ ч эргэж ирэхгүйгээр өнгөрсөн тэр бүхнийг хэлж байгаа юм. Урсан одсон бүхнийг  өөрчилж чадахгүйтэйгээ хүн эвлэрч чадахгүй болохоороо л хувь тавилан бол бурханы зохиол юм гэж ярьдаг.  Хүн өөртөө аз жаргалыг бүтээж дараа нь түүнийгээ зовлон болгон бодож оюун ухаандаа л зовлон жаргалыг бий болгоод тэрэндээ итгэж тэгээд түүнийгээ өөрөө дийлэхгүй нь хэмээн бодож бурханаас гуйж залбирдаг.

Friday, 11 March 2016

Тэнд би байхсан....

Чиний байгаа газарт би баймаар байна.

Чимээгүй дусалууд болоод чам дээр асгарч
Тэгээд чиний уруулаар оролдож..
Гишгэсэн мөрөн дээр чинь тогтож үлдчихээд
Газарт шингэн одмоор байна. 

Салхи болоод чамайг тойрон эргэлдэж 
Амьсгалыг чинь даган чам руу уусан орж
Эргэн хургаж тэндээ үлдээд..
Эр биенд чинь шингэмээр байна.


Чиний байгаа газарт би баймаар байна.
Чамд шингэн уусчихаад тэндээ л үлдмээр байна. 


Monday, 7 March 2016

Гуравдугаар сарын Найман..

Зөөлөн баргил хоолойгоор 
Зүрхэнд минь чи дууллаа..
Зөрж өнгөрөхийн аргагүй 
Зөвхөн надад дууллаа...



Тэсэлгүй зүрх минь хөндүүрлэн гуниж
Тэвчээр заан нулимсаа цааш нь залгилаа...

Төөрч явсан залуухан тавиланд минь
Төө хэрийн зайд ч хол санагдах насанд минь
Хээрийн салхинд шивнэсэн  хайрын гэнэн мөрөөдөлд минь
Үлдсэн шүү дээ чи минь, үнэнч байсаан би бүр дэндүү...

Богинохон юм даа амьдрал чи даанч..
Бас тэгээд буруу зөвийн хатуухан дэнстэй юм...
Хэлэх гээд ч зүрхэлж үл хүрэх 
Хэтэрхий хатуу юм даа, амьдрал чи....


Thursday, 3 March 2016

Чамайг зүүдэлсэн шөнө.....





Зүггүй дулаахан харцаараа 
Намайг ширтэн инээмсэглэх..

Зөрүүдхэн хонгор насны минь
Зүрхэнд уяатай нандин хайр....

Гараас минь атгаад өхөөрдөн инээх 
Ай даа миний хонгорхон хүү минь...

Цаг цагийн эргэлтэнд цаашилж холдоогүй сэтгэл..
Чандхан нууцалмаар тийм л нандин...


Хацарт минь хошуугаа хүргэчихээд ...
Xарцаа буруулан зөрүүдхэн баясах..


Wednesday, 2 March 2016

Уучилахад Оройтохгүи Шүү ...


Тунамал сарны сүүн гэгээ хацар нүүрийг бүдэгхэн гэрэлтүүлнэ.
Хэзээ эхэлсэнийг үл мэдэх гунигийн далай сэтгэлд давалгаална.
Урьд урьдаасаа харан суух бидэн хоёр тус тусын бодолд умбана.
Сайхан харцанд нь гуниг хурсан чиний минь нүд
Сүүлчийн горьдлогоо тээн намайг ширтэн харцаараа зүрхийг минь базална
Хэлж чадахгүи хатуу үгсээ сэтгэлдээн би хоргоон хорино
Хэзээ нэгэн цагт хайрлаж амлаж байсан болохоор л тэр. ээ
Чи бослоо. цуваа барьсан гараа чангахан атгахыг чинь би харсаан
Чимээгүихэн эргээд намайг татан чанга тэвэрэхэд зүрхэндээ би уйлж байлаа.
Уучилахад оройтохгүи шүү .... энэ чиний минь сүүлчийн үг байсан

Жаргалтай Нүдэн..


Сэтгэлээс минь хөвөрсөн учиг бүхэн нэгэн зүгт одохуй
Сэмээрхэн санаа алдаад зам даган алхахуй
Гоо дурлал ихэмсэгээр намайг ширтэхүй
Гуниг тайлсан сэтгэлд орон зай үгүй бусуу
Навчин тасрах мөчид сэтгэл зүсэх мэдрэмж лугээ
Нарийнхан бийрийн шидээр тэр намайг амилуулжээ
Хүчин төгсөө илтгэн далайн давалгаа хөөсрөх мэт
Xувилгаан бийр сэтгэлийн хөгөөр цааснаа бүжих нь гайхамшиг
Нүд минь бодолдоо хөтлөгдөн тас аниастай
Нойтон өвс шилбүүрдэн гуниг минь шүүдэртэй хамт цацархуй
Зүс гоёсон насаа шүлгэн мөрөөр Янжинламдаа өргөчихөөд
Зүгээр л би  үлдмээр байна аа
Цаасан дээр буусан дур минь
Цаглашгүи жаргалтай нүдээр намайг ширтэхүй ....
Цочиж гайхширан зураачийн зүг харвал
Гайхалтай нүдтэй бүсгүй гэж амандаа бувтнахаас өөрийг үл хэлэв  ээ
                                                                                 
                                                                                                        2005 он Франц

Saturday, 27 February 2016

Намар

Намрын тухай бичихгүй л бол
Намайг чи уучилахгүй нь дээ..


За санаанд орохоор нь бичнээ..

Thursday, 25 February 2016

ene shuu

Хамаг бие халуун дүүгнэ
Хачин ихээр би чамайг хүснэ,,

Уруулд чинь уруулаа хүргэхсэн..
Ухаангүй чамд шунахсан...

Хүслээ чамаар даруулахсан..
Эр биед тань уусахсан...

huulchihie kk

Анир чимээгүйд сонсогдох
Хүслийн халуунхан дуун алдалт
Тэсэхүй бэрх намайг хүлээд
Гараа ч хөдөлгөх чадваргүй болгожээ..

Холын замд нийлсэн
Хүслийн гал халуун юмаа
Хорвоог марттал жаргах энэ хоёр
Хөөрхий намайг өрөвдөөсээ дээ ...

Бээжин Улаанбаатр галт тэрэг 2001 он ..



Намрын ойн навчис мэт
Сэтгэлээр чинь дүүрэн хөглөрөөд л..
Зүггүй жаахан болжмор мэр
Зүрхэн дээр нисэн буун зүггүйтмээр..

Тийм л нэг нандин гунигийг
Ийм хойно чамаас мэдэрлээ..

Wednesday, 24 February 2016

Хэнэггүй дурлал

Яшиг яшиг чамайг дахиж дагуулж явахгүй. Ингэж хэлээд Зуунай намайг замын хажууд орхиод ууртай нь аргагүй гүйгээд явчихлаа. Хүүе Зуунай гээд би аргагүйн эрхэнд хоцорлоо. Аргадаад сайндмаар байсан ч гэлээ өсгий нь хугарсан сандаалтай би түүн шиг хурдан гүйж гүйцэж чадахгүй юм чинь. Бүтэлгүй нь миний буруу юм уу хэмээн би дотроо гоморхон бодсоор үлдлээ. За байз такси бариад харих уу гэж бодсоноо

Tuesday, 23 February 2016

zzzz.. zzzz

Зүггүйтэхэд минь
Зүрх чинь өмнө сөгдөөд.

Хуруугаа дохиход л
Уянгалан дуулж байсан..

Эрхэмсэг зан тэгэхэд
Энгэрийн товчинд л хоргодсон..

.........................

Шунал муухай үг биш ээ....


Хайсан юмаа олохгүй байна.. аа

Хачин зөөлөн бас ариухан
Хайрын тэр л мэдрэмжийг
Бие сэтгэлийн тачаалын сүүдэргүй
Биш ээ..

Зүгээр л би хүссэн юм..
Үлгэрт гардаг үнсгэлжин болчихоод..
Үнсээд л сэргээх ханхүүгээ хайсан юм..

Тэврэлт үнсэлтээр хүсэлдээ цэг тавиад
Тэгсэн хэрнээ намайг зуун жил хүлээх
Тийм л гээд хэлчихэж боломгүй..
Хайрыг хайрыг би хайсан юм..

Тансаг тэр эрчүүдийн ертөнц
Таашаал болоод шуналаар дүүрэн
Хаалгаа чамд нээсэн л бол
Хацар дээр чинь үнсээд буцаанаа гэж үгүй...
Тэгэхдээ тэнд хайр байсаан..
Тачаал шуналдаа дийлдэхгүй их хайр байсан...

Охин минь хайр минь амраг минь гээд л ...
Орь хүсэлийг минь алгандаа атгачихаад..
Огт юу ч болоогүй мэт хажууд минь нойрсох ...

Хайсан юмаа олохгүй л байна даа..
Хаа хүртэл бидрэхийг чамд үлдээлээ..

Sunday, 21 February 2016

.......

Уруулын амтанд нялхарч би дурлаагүй
Ууссан тачаалд жихүйцэж би дурсаагүй.

Хорвоог таньж ядан тэмцсэн
Арван хэдтэй охины..
Охь танхил сэтгэлд
Од шиг харвасан хайр байсан..

Шинэхэн цасан дээрх туулайн мөр шиг ..
Ширүүхэн хэрнээ хэрсүүхэн алхсаар..
Миний сэтгэлийн цагаанхан зайд ..
Шингэж уусаан хэзээ ч арьлахгүйгээр...

Онож тэмцэж охин насаа гээж..
Огоорч жаргаж , бүдэрч босож явахдаа ч
Орчлонд би нэгэн нэрийг л шивнэж явсийм сэтгэлдээ..


Гүймэг цэнхэр өдрүүд ар араасаа хөвөрч
Гүйцмээргүй хурдан цаашлах энэ насны минь
Алдаа онооны зааг Амраг минь чамтай уулзмаар байна..


Буруутгаж намайг битий адалаарай..
Бусдын жаргалыг өөртөө эдлэхгүйгээс хойш
Буруу байсан ч би хүсэлээ орхихгүй...

Заяа тавилангийн хатуухан дэнсэнд
Намайгаа битий шүүгээрэй..
Хатуухан үнэний дэнсэнд өөрийгөө ч битий шийтгээрэй ..

Wednesday, 17 February 2016

Түмэнбаярын Бум-Эрдэнэ. 2014. 08. 26нд ahiin blogoos abchihlaa.


"Салалт" (Өгүүллэг)

Сарнай Зоригтыг сугадан алхана. Намар оройн тогтуунд хотын гудамжаар хайрын хаврыг мэдэрч алхана гэдэг бас л нэг жаргал. Сарнай гэнэтхэн түсхийтэл инээд алдав.

Tuesday, 16 February 2016

За ингээд бичээд байна шүү дээ..

За ингээд бичээд байна шүү дээ...


Өнө мөнхийн мэт санагдах бүхэн
Өдөр хоногоор цаашлах одсоор буйг


Ухаарч ойлгоход дэндүү ойртсон байдаг.

Үг үлдэж бие буцдагийг үүрд санаж явахын тулд нээлээ..

Ehlel..

Za Ingeed bichbel yamar be