Шинэхэн өдөр эхэлж байгаа боловч миний сэтгэл түмэн бухимдлаар дүүрэн яг юу хүсээд байгаагаа ч тодорхой хэлж чадахгүй нь....
Эсвэл бүүр жаахан хүүхэд шиг уйлмаар ч санагдах юм... Нэгэн бодлын би үнэхээр хэтэрхий бүүр хэтэрхий амиа бодсон дураараа зантай ч юмуу.. тэгээд түүнээсээ болоод л бусдаас эсвэл гаднаас ямар нэгэн зөөлөн дулаан мэдрэмжийг эсвэл өчүүхэн төдий дэм дэмжлэгийг хайж байдаг .....
Одоо эргээд бодоход би гэдэг хүн яг ямар хүмүүжилтэй тэгээд бас амьдралын юунд шунан дурладаг юм болоо... эсвэл би салхи шиг тиймээ салхи шиг байнга зүгээ өөрчилж хэнд ч юунд ч баригдалгүй эрх дураараа байх дуртай юм болов уу....тэгээд бас хэтэрхий эмзэг ямар ч үнээр хамаагүй хүссэнээ авах гэж дайрдаг зөрүүд .... Тэгээд л энэ бүхэнтэй эвлэрэхгүй зүйл гараад ирвэл бурууг гаднаас хайж тэгсэн хэрнээ түүнийгээ шулуухан хэлчих чадваргүй өөрөө дотроо бухимддаг ч юмуу...
Ямартаа ч нэгэн юм дутагдсан бүүр сэтгэл үймрүүлсэн өдөр байна...
14-03-2016.
No comments:
Post a Comment
энгийн байх нь илүү тансаг..
Note: only a member of this blog may post a comment.