Sunday, 13 March 2016

............................................................ 13.03.2016

Хүн тавилангаа өөрөө бүтээдэг гэж боддог боловч тэгж чаддаггүй юм. Хувь тавилан гэдэг бурханы зохиол ч биш зүгээр л яаж ч өөрчилж болохгүй хэзээ ч эргэж ирэхгүйгээр өнгөрсөн тэр бүхнийг хэлж байгаа юм. Урсан одсон бүхнийг  өөрчилж чадахгүйтэйгээ хүн эвлэрч чадахгүй болохоороо л хувь тавилан бол бурханы зохиол юм гэж ярьдаг.  Хүн өөртөө аз жаргалыг бүтээж дараа нь түүнийгээ зовлон болгон бодож оюун ухаандаа л зовлон жаргалыг бий болгоод тэрэндээ итгэж тэгээд түүнийгээ өөрөө дийлэхгүй нь хэмээн бодож бурханаас гуйж залбирдаг.

Хэдийгээр бурхан бүхнийг чаддаг бүхнийг чамд бүтээж өгч чадах мэт номлодог ч бурханы номлол гэдэг бол хүний оюун ухаанаас урган гарсан буруу зөвийн хамгийн ойрхон огтлолцол байдаг. Амьдралын өчнөөн олон дүрэм журамыг бий болгож түүндээ өөрсдөө захирагдах гэж өөрийгөө зовоодог. Тэгсэн хэрнээ нөгөө талд нь байгаа буруу гээд байгаа үйлээ өөрсдөө үйлдэхээрээ ард орших зөв гэдэг ухагдахуунаа төвийлгөн харуулах гэж хичээдэг. Хэн ч алдаж болно гэдэг хэрнээ алдсан буруудсан нэгнээ хэмлэж эхэлдэг бөгөөд хэрэв энэ нь өөр дээр нь ирвэл өөрийгөө буруугүй гэж бас л үздэг. Ямар ч зүйлд дүрэм журамаар зохицуулагдахгүй нэг тал байдаг бөгөөд түүнийг нь аль болохоор ил гаргахгүй байхыг л хичээдэг. Хэзээ нэгэн цагт ил болсон ч тэр нь массыг хамарч чадахгүй бол хүч нь ямагт сул байдаг. Хүн ямагт хүчирхэгт итгэж хүчтэйг дагаж эсвэл сөргөлдөж бүүр заримдаа яг дунд нь дагаж л явдаг. Тэгсэн хэрнээ хүч болоод хүчирхэг эсвэл байгалийн сөргөшгүй хуулийн тухай ойлголт нь тун нимгэн байдаг.
Хүн өөрийгөө бурханы агуу бүтээл гэж боддог хэрнээ бурхан өөрийг нь бүтээхдээ яг ямар зорилгоор ярьдаг болгоод тэгээд бас өөр өөр хэл гээч зүйлийг гаргаад хоорондоо ойлголцож чадахгүй байгаагаа ойлгодоггүй. Шинжлэх ухаан бол хамгийн нарийн судлагдсан онолыг л гаргаж тавьдаг болохоос ухамсар оюун санааг бүрэн тодорхойлж чаддаггүй. Мэдээж шинжлэх ухааны олон амжилт дэвшил нь хөдлөшгүй үнэн боловч нөгөө талдаа үүнээс өөр зам эсвэл арга байхгүй гэсэн үг биш юм.

No comments:

Post a Comment

энгийн байх нь илүү тансаг..

Note: only a member of this blog may post a comment.