- Чи энэ бүгдийгээ хэн нэгэнд зориулж бичдэг үү ....
би тийм гэж хэлж чадахгүй ч бас үгүй гэж хэлж чадахгүй.. хэрвээ би энэ бүгдийгээ эзэнтэй гэж бодож байгаа Bol тэр зөвхөн миний сэтгэл дотор л байх болно..
-- Чи намайг өөртөө зориулж сэтгэлээ бич гээд байгаа юм уу......
Үгүй ээ, чи надад зориулж сэтгэлээ бичих биш өөртөө өөрийнхөө сэтгэлийн хоосон зайд зориулж өөрийнхөө гэгээлэг мөрөөдлийг бич..
Өөрийнхөө сэтгэл доторх тэр их хоосон зайг тэр их ганцаардлыг нөхөх, өөрийнхөө хүслийг өөрийнхөө дуртай бүхнийг л бич.. Яруу шүлэг болгон утга учир бас шалтгаан агуулдаг болохоос хэн нэгэнд зориулсан тийм аминчхан байддаггүй юм.Хүний орчлонд бусадтай хөл нийлүүлэн амьдарна гэдэг тийм ч амар биш.. Чи бусадтай зохицож бусдыг сонсож заримдаа тэдэнд зориулж бууж өгч бүүр тэдэнд зориулж тэдний хүсэлийг биелүүлж байх өдөр ч зөндөө тохионо. Тэглээ гээд чиний өөрийгөө гэх омогшил чинь үгүй болохгүй.
Харин би ч тэр мэдээж чи ч тэр ганцхан тэнд л эрх дурааараа хүслээрээ дүүлэн нисэж болно. Энэ бол яруу тансаг тийм гэж хэлэхийн аргагүй мэдрэмжийг сэтгэлд минь өгч байдаг миний бас чиний сэтгэлд хамгийн ойрхон дотно байдаг бидний бичсэн мөртүүд....
Яруу шүлгийг хүмүүс алдарт гарах гэж бусдаар магтуулах гэж бичдэггүй юм. Чиний бичсэн нэг мөрт хэн нэгэний сэтгэлийн хоосон орой зайг хэзээ нэгэн өдөр нөхөж өгч чадаж байвал тэр гайхамшиг... Үгүй байлаа ч өөрийнхөө сэтгэлийн орон зайг нөхөж чадаж байвал үүнээс ч илүү гайхамшиг.
Маргаашнаас эхлээд бичээд эхэлнэ ээ шууд л бичээд эхэлнэ..... Би чамд итгэж байна..
30 03 2016.
No comments:
Post a Comment
энгийн байх нь илүү тансаг..
Note: only a member of this blog may post a comment.