Monday, 14 March 2016

Чамдаа баярлалаа...


Аль эртнээс л зөвхөн чамдаа зориулж тийм нэгэн сайхан мэдрэмжийг бичмээр санагдаж байсан юм. Гэвч сэтгэлд минь оршин буй тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэн гаргах тийм хэмжээний сайхан үгнүүд байхгүй ч юм шиг эсвэл би түүнийг нь олж эвлүүлж дөнгөхгүй байсан байх л даа..

Чамдаа баярлалаа... ингэж хэлээд ч ханахгүй их хүсэл ард нь нуугдан үлдэх ... эс бөгөөс огт илэрхийлэхгүйгээр зөвхөн өөртөө л хадгалан үлдмээр ч юм шиг... 


Үг сөргөлцөн инээж байхдаа ч зүггүйтэн эрхэлээд нялхарч байхдаа ч ,зөөлөн дулаахан дууг чинь сонсоод л баймаар дахин дахин хэлүүлээд л тэгээд бас цаашуулан тоглоод л баймаар .. тэгсэн хэрнээ тэрэндээ өөрөө эргэн эргэн хоргодоод л  .... 

Холын тэртээ нуугдан үлдсэн тэр нандин дурсамж бүрийг минь  сэргээж сэтгэл минь бялхан байх энэ өдрүүдэд, энэ өдрүүдийг надад бэлэглэсэн чамдаа ямар их баярлаж байна гээч би.. 

Зөндөө ихийг бичмээр л байна... Гэвч сэтгэл минь хөөрөн догдлоод бууж ирэхгүй байх чинь...

Миний хөөрхөн найз минь , тиймээ чи ёстой хөөрхөн хүү байсан даа.. Чиний төрхөөр л хөвгүүдийг төсөөлж чиний төрхтэй л бусдыг харьцуулж ер нь бол миний сэтгэлд эр хүний сайханы төсөөлөл нь чиний минь зүггүйхэн харцтай хэнэггүйхэн төрх л байсан юм даа.. 

15 03 2016

No comments:

Post a Comment

энгийн байх нь илүү тансаг..

Note: only a member of this blog may post a comment.