Saturday, 26 March 2016

26 March, 2016

Чим чимээгүй гүн харанхуй..
Чилийсэн урт шөнө , чиний тухай бодлууд..
Нууранд шувууд ганганахаа больчихсон 
Намар намайг бас чамайг жиндүүлнэ.
   Эзэнгүй огтоос эзэнгүй мэт саран хөвнө.
   Жижигхэн гэрэл нүүрэн дээр сүүмэлзэн тусна, Тэр миний од.
  Анирханд би зүрхний цохилтоо ч сонсохоор..
  Ай хөөрхий шүүрс алдам олон намрууд минь...

Агшин бүрийн төлөө золиослогдох сэтгэл байдаг нь хүмүүн заяаны дээдийн дээд хишиг бололтой. 
Чимээгүй шүүрс алдсан нууцхан  адтайхан хүсэлүүд минь надаас холдон зүггүйтэн эрхэлсээр чиний байгаа зүгт одохуй тийм л нандин сэтгэлийн мэдрэмж зүрхийг минь хөглөн чимхэхэд тийм гэхийн аргагүй үнэний далайлалт би бууж өгөхийг үл хүснэ. Тиймээ. нэг л амьдрах хорвоод юутай их болох болохгүй бас сайн муу сайхан муухай шахалдан оршином...

Өөрийнхөөрөө байх шиг зөв зүйл үгүй гэх атлаа өөрийг минь хөдөлгөхгүй баглачихаад байгаа чинь шударга юм уу .... Сүүлчийн ганц дусал бороо газарт унан хатахад .. тэгээд юу билээ , нээрээ тийм энэ чинь зүгээр л төсөөлөл ...Үгээр хэлхэхийн аргагүй нандин агшинг өөр хэн ч мэдэрч үл чадна. Тиймээ энэ бол би миний л гэх сэтгэлийн орон зай.. таньд зөвшөөрөл байгаа юу тэнд  нэвтрэх ?

No comments:

Post a Comment

энгийн байх нь илүү тансаг..

Note: only a member of this blog may post a comment.