Wednesday, 2 March 2016
Жаргалтай Нүдэн..
Сэтгэлээс минь хөвөрсөн учиг бүхэн нэгэн зүгт одохуй
Сэмээрхэн санаа алдаад зам даган алхахуй
Гоо дурлал ихэмсэгээр намайг ширтэхүй
Гуниг тайлсан сэтгэлд орон зай үгүй бусуу
Навчин тасрах мөчид сэтгэл зүсэх мэдрэмж лугээ
Нарийнхан бийрийн шидээр тэр намайг амилуулжээ
Хүчин төгсөө илтгэн далайн давалгаа хөөсрөх мэт
Xувилгаан бийр сэтгэлийн хөгөөр цааснаа бүжих нь гайхамшиг
Нүд минь бодолдоо хөтлөгдөн тас аниастай
Нойтон өвс шилбүүрдэн гуниг минь шүүдэртэй хамт цацархуй
Зүс гоёсон насаа шүлгэн мөрөөр Янжинламдаа өргөчихөөд
Зүгээр л би үлдмээр байна аа
Цаасан дээр буусан дур минь
Цаглашгүи жаргалтай нүдээр намайг ширтэхүй ....
Цочиж гайхширан зураачийн зүг харвал
Гайхалтай нүдтэй бүсгүй гэж амандаа бувтнахаас өөрийг үл хэлэв ээ
2005 он Франц
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment
энгийн байх нь илүү тансаг..
Note: only a member of this blog may post a comment.