Thursday, 31 March 2016

Чамд зориулсан миний зүрхэн дэхь өрөө..



Чамд зориулсон миний зүрхэн дэхь өрөө..
Тэнд сандал байхгүй .....учир нь би хүлээхэд дургүй...
Тэнд ор байхгүй ... учир нь унтаж болохгүй
Чамайг ирэхийг мэдэхгүй өнгөрөөчихнө..
Хана нь цэнхэр өнгөтэй.. тэрслүүд болохоороо тэр..
Тааз нь цагаан өнгөтэй .. мөрөөдөх дуртай болохоороо тэр..
Шал нь харин Улаан өнгөтэй ... чамд зориулсан болохоор тэр..

Tuesday, 29 March 2016

30 03 2016

Сэтгэлдээ байгаа бүхнийг цаасан дээр буулгана гэдэг миний л хувьд сэтгэлийн дээдийн таашаал байдаг юм. Би хэн нэгэнээс сонсож чадахгүй үгээ, би хэн нэгэнд хэлж чадахгүй бодлоо би өөрийнхөө мөрөөдлийг бичих дуртай. Заримдаа би хэтэрхий ядарсан ч юмуу сэтгэл үймэрсэн тийм гэж хэлэхэд хэцүү хүнд өдрүүдэд сэтгэлдээ байгаа бухимдалаа нэг сайхан болгож мөрөөдөлдөө урвуулаад цаасан дээр буулгачихдаг юм.
- Чи энэ бүгдийгээ хэн нэгэнд зориулж бичдэг үү ....
би тийм гэж хэлж чадахгүй ч бас үгүй гэж хэлж чадахгүй.. хэрвээ би энэ бүгдийгээ эзэнтэй гэж бодож байгаа Bol тэр зөвхөн миний сэтгэл дотор л байх болно..
-- Чи намайг өөртөө зориулж сэтгэлээ бич гээд байгаа юм уу......
Үгүй ээ, чи надад зориулж сэтгэлээ бичих биш өөртөө өөрийнхөө сэтгэлийн хоосон зайд зориулж өөрийнхөө гэгээлэг мөрөөдлийг бич..

Өөрийнхөө сэтгэл доторх  тэр их хоосон зайг тэр их ганцаардлыг нөхөх, өөрийнхөө хүслийг өөрийнхөө дуртай бүхнийг л бич.. Яруу шүлэг болгон утга учир бас шалтгаан агуулдаг болохоос хэн нэгэнд зориулсан тийм аминчхан байддаггүй юм.
Хүний орчлонд бусадтай хөл нийлүүлэн амьдарна гэдэг тийм ч амар биш.. Чи бусадтай зохицож бусдыг сонсож заримдаа тэдэнд зориулж бууж өгч бүүр тэдэнд зориулж тэдний хүсэлийг биелүүлж байх өдөр ч зөндөө тохионо. Тэглээ гээд чиний өөрийгөө гэх омогшил чинь үгүй болохгүй.

Харин би ч тэр мэдээж чи ч тэр ганцхан тэнд л эрх дурааараа хүслээрээ дүүлэн нисэж болно. Энэ бол яруу тансаг тийм гэж хэлэхийн аргагүй мэдрэмжийг сэтгэлд минь өгч байдаг миний бас чиний сэтгэлд хамгийн ойрхон дотно байдаг бидний бичсэн мөртүүд....
Яруу шүлгийг хүмүүс алдарт гарах гэж бусдаар магтуулах гэж бичдэггүй юм. Чиний бичсэн нэг мөрт хэн нэгэний сэтгэлийн хоосон орой зайг хэзээ нэгэн өдөр нөхөж өгч чадаж байвал тэр гайхамшиг... Үгүй байлаа ч өөрийнхөө сэтгэлийн орон зайг нөхөж чадаж байвал үүнээс ч илүү гайхамшиг.

Маргаашнаас эхлээд бичээд эхэлнэ ээ шууд л бичээд эхэлнэ..... Би чамд итгэж байна..

30 03 2016.

Saturday, 26 March 2016

26 March, 2016

Чим чимээгүй гүн харанхуй..
Чилийсэн урт шөнө , чиний тухай бодлууд..
Нууранд шувууд ганганахаа больчихсон 
Намар намайг бас чамайг жиндүүлнэ.
   Эзэнгүй огтоос эзэнгүй мэт саран хөвнө.
   Жижигхэн гэрэл нүүрэн дээр сүүмэлзэн тусна, Тэр миний од.
  Анирханд би зүрхний цохилтоо ч сонсохоор..
  Ай хөөрхий шүүрс алдам олон намрууд минь...

Агшин бүрийн төлөө золиослогдох сэтгэл байдаг нь хүмүүн заяаны дээдийн дээд хишиг бололтой. 
Чимээгүй шүүрс алдсан нууцхан  адтайхан хүсэлүүд минь надаас холдон зүггүйтэн эрхэлсээр чиний байгаа зүгт одохуй тийм л нандин сэтгэлийн мэдрэмж зүрхийг минь хөглөн чимхэхэд тийм гэхийн аргагүй үнэний далайлалт би бууж өгөхийг үл хүснэ. Тиймээ. нэг л амьдрах хорвоод юутай их болох болохгүй бас сайн муу сайхан муухай шахалдан оршином...

Өөрийнхөөрөө байх шиг зөв зүйл үгүй гэх атлаа өөрийг минь хөдөлгөхгүй баглачихаад байгаа чинь шударга юм уу .... Сүүлчийн ганц дусал бороо газарт унан хатахад .. тэгээд юу билээ , нээрээ тийм энэ чинь зүгээр л төсөөлөл ...Үгээр хэлхэхийн аргагүй нандин агшинг өөр хэн ч мэдэрч үл чадна. Тиймээ энэ бол би миний л гэх сэтгэлийн орон зай.. таньд зөвшөөрөл байгаа юу тэнд  нэвтрэх ?

Sunday, 20 March 2016

Холын холд орших тийм нэгэн мэдэрхүйг зүрхэндээ дуудан авчирч үгээр хэлэхийн аргагүй тийм мэдрэмжийг оюун санаандаа эдлэн байх нь жаргалын дээд.. Ухаантай байна гэдэг төгс гэсэн үг биш. Төгс төгөлдөр байхын утга учир нь юу юм болдоо.Эмэгтэй хүн гэдэг эмзэгхэн хэрнээ асар ихийг даадаг бас хадгалж мэдэрч чаддаг агуу ертөнц гэвч тэд маш энгийн зүйлд баясан түүнээсээ таашаал авч түүгээрээ жигүүрлэн амьдарлын сайхан өнгийг зурж суудаг. Туйлын үзэсгэлэнтэй байлаа гээд түүнийгэ чимэх дотоод сэтгэлийн сайхан хүч үгүй бол тэр зүгээр л хүйтэн жихүүцэм болоод хувирчихна. Хэрвээ хүнийг бурхан бүтээсэн гэвэл бурхан эмэгтэй хүнийг бүтээхдээ хэтэрхий хичээсэн байх даа. Гоо үзэсгэлэнтэй энxрий ялдам уян зөөлөн харагдах боловч дотооддоо хадгалах асар их хүч тэвчээрийг нь нуух дарах гэж.......

..... нэгэн өдөр цааш нь бичнэ...

Thursday, 17 March 2016


Бэхийн савандаа чи зүрхийг минь дарж хадгалаад
Бүх л амьдралынхаа турш тэр бэхээр хайрын тухай бичнэ хэмээсэн
Бэхийн савандаа чи зүрхийг минь таглаж мартаад
Бүх л амьдралынхаа турш хайр дурлал хэмээгчийг хайсан....



....

Гуниг .. дахиад гуниг ...
Хөнгөхөөн зөөлхөн санаа алдахад сэтгэл тэнийх
Холын гунигт бодлууд зүрх чимхлэх..
Хөрвүүлж буй ном маань ширээн дээр хэвтэнэ..
Хэзээ дуусахыг нь бурхан л мэдэх байх даа..
..

Tuesday, 15 March 2016

Чи.... (зөвшөөрөлгүй хуулчихлаа, уучилаарай)

Нойрмог шөнөөр төөрсөн хүнд 
Нохойн дуу шиг ойрхон байхсан.
Агдуу шуурганаар бээрсэн хүнд
Аргалын утаа шиг ээлхэн байхсан
Холын замд алжааж ундаассан хүнд
Хултай айраг шиг амттайхан байхсан
Хойморт налайх настан бууралууддаа
Хойчийг бодож хүндлэлтэй байхсан
Ход ход инээх хонгор жаахан нялхсыг дээр өргөж эрхэлүүлэхсэн..




Тарааж асгасан шагай шиг хэдэн бор найзтайгаа
Тамирын голын хөвөөгөөр хөл нүцгэн гүйсэн мөр минь арилаагүй байгаа.
Тансагаас тансаг сайхан нутаг Тамирын голын хүүхэдээ би....

Sunday, 13 March 2016

....................

Шинэхэн өдөр эхэлж байгаа боловч миний сэтгэл түмэн бухимдлаар дүүрэн яг юу хүсээд байгаагаа ч тодорхой хэлж чадахгүй нь.... 

............................................................ 13.03.2016

Хүн тавилангаа өөрөө бүтээдэг гэж боддог боловч тэгж чаддаггүй юм. Хувь тавилан гэдэг бурханы зохиол ч биш зүгээр л яаж ч өөрчилж болохгүй хэзээ ч эргэж ирэхгүйгээр өнгөрсөн тэр бүхнийг хэлж байгаа юм. Урсан одсон бүхнийг  өөрчилж чадахгүйтэйгээ хүн эвлэрч чадахгүй болохоороо л хувь тавилан бол бурханы зохиол юм гэж ярьдаг.  Хүн өөртөө аз жаргалыг бүтээж дараа нь түүнийгээ зовлон болгон бодож оюун ухаандаа л зовлон жаргалыг бий болгоод тэрэндээ итгэж тэгээд түүнийгээ өөрөө дийлэхгүй нь хэмээн бодож бурханаас гуйж залбирдаг.

Friday, 11 March 2016

Тэнд би байхсан....

Чиний байгаа газарт би баймаар байна.

Чимээгүй дусалууд болоод чам дээр асгарч
Тэгээд чиний уруулаар оролдож..
Гишгэсэн мөрөн дээр чинь тогтож үлдчихээд
Газарт шингэн одмоор байна. 

Салхи болоод чамайг тойрон эргэлдэж 
Амьсгалыг чинь даган чам руу уусан орж
Эргэн хургаж тэндээ үлдээд..
Эр биенд чинь шингэмээр байна.


Чиний байгаа газарт би баймаар байна.
Чамд шингэн уусчихаад тэндээ л үлдмээр байна. 


Monday, 7 March 2016

Гуравдугаар сарын Найман..

Зөөлөн баргил хоолойгоор 
Зүрхэнд минь чи дууллаа..
Зөрж өнгөрөхийн аргагүй 
Зөвхөн надад дууллаа...



Тэсэлгүй зүрх минь хөндүүрлэн гуниж
Тэвчээр заан нулимсаа цааш нь залгилаа...

Төөрч явсан залуухан тавиланд минь
Төө хэрийн зайд ч хол санагдах насанд минь
Хээрийн салхинд шивнэсэн  хайрын гэнэн мөрөөдөлд минь
Үлдсэн шүү дээ чи минь, үнэнч байсаан би бүр дэндүү...

Богинохон юм даа амьдрал чи даанч..
Бас тэгээд буруу зөвийн хатуухан дэнстэй юм...
Хэлэх гээд ч зүрхэлж үл хүрэх 
Хэтэрхий хатуу юм даа, амьдрал чи....


Thursday, 3 March 2016

Чамайг зүүдэлсэн шөнө.....





Зүггүй дулаахан харцаараа 
Намайг ширтэн инээмсэглэх..

Зөрүүдхэн хонгор насны минь
Зүрхэнд уяатай нандин хайр....

Гараас минь атгаад өхөөрдөн инээх 
Ай даа миний хонгорхон хүү минь...

Цаг цагийн эргэлтэнд цаашилж холдоогүй сэтгэл..
Чандхан нууцалмаар тийм л нандин...


Хацарт минь хошуугаа хүргэчихээд ...
Xарцаа буруулан зөрүүдхэн баясах..


Wednesday, 2 March 2016

Уучилахад Оройтохгүи Шүү ...


Тунамал сарны сүүн гэгээ хацар нүүрийг бүдэгхэн гэрэлтүүлнэ.
Хэзээ эхэлсэнийг үл мэдэх гунигийн далай сэтгэлд давалгаална.
Урьд урьдаасаа харан суух бидэн хоёр тус тусын бодолд умбана.
Сайхан харцанд нь гуниг хурсан чиний минь нүд
Сүүлчийн горьдлогоо тээн намайг ширтэн харцаараа зүрхийг минь базална
Хэлж чадахгүи хатуу үгсээ сэтгэлдээн би хоргоон хорино
Хэзээ нэгэн цагт хайрлаж амлаж байсан болохоор л тэр. ээ
Чи бослоо. цуваа барьсан гараа чангахан атгахыг чинь би харсаан
Чимээгүихэн эргээд намайг татан чанга тэвэрэхэд зүрхэндээ би уйлж байлаа.
Уучилахад оройтохгүи шүү .... энэ чиний минь сүүлчийн үг байсан

Жаргалтай Нүдэн..


Сэтгэлээс минь хөвөрсөн учиг бүхэн нэгэн зүгт одохуй
Сэмээрхэн санаа алдаад зам даган алхахуй
Гоо дурлал ихэмсэгээр намайг ширтэхүй
Гуниг тайлсан сэтгэлд орон зай үгүй бусуу
Навчин тасрах мөчид сэтгэл зүсэх мэдрэмж лугээ
Нарийнхан бийрийн шидээр тэр намайг амилуулжээ
Хүчин төгсөө илтгэн далайн давалгаа хөөсрөх мэт
Xувилгаан бийр сэтгэлийн хөгөөр цааснаа бүжих нь гайхамшиг
Нүд минь бодолдоо хөтлөгдөн тас аниастай
Нойтон өвс шилбүүрдэн гуниг минь шүүдэртэй хамт цацархуй
Зүс гоёсон насаа шүлгэн мөрөөр Янжинламдаа өргөчихөөд
Зүгээр л би  үлдмээр байна аа
Цаасан дээр буусан дур минь
Цаглашгүи жаргалтай нүдээр намайг ширтэхүй ....
Цочиж гайхширан зураачийн зүг харвал
Гайхалтай нүдтэй бүсгүй гэж амандаа бувтнахаас өөрийг үл хэлэв  ээ
                                                                                 
                                                                                                        2005 он Франц