болихоор шийдэв. Хэн тэгж мөнгөө үрдэг юм, алхаад харьчихая. Өсгий хугарсанаас ямар хөл хугарчихсан биш. Зуны орой гэр өөдөө чиглэн алхаж байснаа өөрийгөө бодоод писхийтэл инээд алдлаа. Яанаа би ямар аймаар бүтэлгүйн бэ, надаас өөр таалагддаг залуугийнхаа өмнө тэгж ичиж үхмээр бүдэрч унаж, өсгийгөө хугалдаг хүн ээдээ тун ч цөөхөн шүү. Зуунай ч гэсэн дээ. Дэндүү сүржин, тэгээд л нээх нэрэлхүү юм бүгдийг л хэтрүүлэн бодож санаагаа зовоож явдаг. Нэрнээсээ хүртэл ичээд л хүмүүсийн дэргэд Зулаа гээд дуудаарай гээд л захина, даанч би мартаад Зуунай гээд баригдуулж хичнээн ч удаа уурлуулсын бүү мэд. Ер нь ямар ч нэртэй байсан яадаг юм, ичих юм юу байна. Зуунай миний санахад хөөрхөн л нэр байна ш дээ хэмээн бодсоор өрөөсөн гуталны өсгий нь огт хугараагүй юм шиг л тэгш алхаж эхэллээ. Одоо ч Зуунай намайг дахиж дагуулж шоунд явахгүй л байхдаа. Намайг дагуулж явах болгондоо л бүтэлгүйтээд гэртээ уурлаж хариад байгаа юм чинь. Зуунай тэр 2 аль хар багийн л найзууд сан. Зуунай хэл ам ихтэй, түргэн гялалзуур, хүмүүстэй нийцтэй гэхдээ дэндүү сүржин. Жижиг зүйлийг том болгож бас хүмүүсээс ичихгүй юман дээр ичих гэж сүйдгүй. Харин би бараг л юунд ч санаа зовдоггүй, тийм эмэгтэй хүний уян налархай, аальгүй зан энэ тэр байхгүй, жаахан салан удаандуу хүн л дээ. За тэгээд залуустай өөрөө эвээ олоод танилцана гэж түүхэнд ч байхгүй хирнээ яг дотор өнгийгөөд харах юм бол үерхдэг найзтай болчих тун их хүсэлтэй нэгэн. Гэхдээ яанаа намайг тоох болов уу, эсвэл тоогдох юм саан гээд гүйж харайгаад санаагаа зовоогоод байдаггүй амар ч хүн юмаа даа. Энэ жил их сургуулийн 1-р курс төгссөн ч гэлээ багийн найз Зуунайгаасаа салахгүй зууралдсаар л явна. Саяхнаас харин нэг залууг харчихсан биш санаанд байн байн ороод байхаар нь Зуунайд хэлтэл танилцуулж өгөе гэж хэлсэнээс хойш 2 дахь удаагаа уулзуулах гэж яваад уурлаад яваад өгч байгаа нь энэ. Зуунай мэл гайхаж билээ үүшээ чи дурладий муу гэж нээх их дуу алдаж бүлтийтлээ ширтээд байхаар нь за таалагдаад байгаа юм чинь яах юм, чи нэг уулзуулаад аль хэмээн тоохгүй ч хэлчихсэн. Эхлээд нэг кафед уулзах нь ч уулзсан юм аа. Даанч инээдтэй онигоо яриад байхаар нь мөрөн дээр нь алгадаад пархийтэл инээчихсэн чинь тэр залуу нээх сонин хараад л дуугай болчихдог байнашд. Хамт ирсэн 2 залуу нь бас бие бие өөдөө хараад л гайхалдаад. Тэгснээ би нөгөө залууд таалагдаагүйн байлгүй, тэр хэд ажилтай гээд гарцгаагаад явсан хойно Зуунай уурлаж байна гэж жигтэйхэн. Чи одоо танилцаад 10 минут ч болоогүй байж ямар муухай пар пар гэж инээдэг юм л гэнэ, юундаа хүн хамаг чадлаараа цохиж аваад байгаа нь л гэнэ. Тэгэхлээр нь инээлгэх л гээд онигоо ярьсын бишүү, угаасаа чанга инээдгийг мэдэхгүй биш чи. Хөөрхөн л онигоо байнашд инээлгүй яадын гээд улам ч уурлуулчихсан даа хөөрхийг. Уул нь ч жаахан дэмий юманд цухалдуу ууртай болохоос биш, сайн л найз охин л доо. Намайг л аятайхан байгаасай, найзтай болоосой гэсэндээ тэгж бачимдаж байгаа юм. Тэр залууд дараа нь дургүй хүрч билээ, инээлгэх гээгүйн бол юу гэж онигоо ярьж өгдөг байна аа. Үгүй тэгээд тэр залууг мартчихсан бол хаанаас өнөөдөр өсгийгөө чирээд харьж явах билээ. Ядахад тэр тэр залууд дургүй нь хүрсэн ч гэлээ дахиж уулзмаар санагдаад байхлаар нь Зуунайг ятгасаар байгаад арайхийн өнөөдөр уулзах болсон боловч даанч уулзсан дор 00 ормоор санагдаад тэндээсээ ирж байгаад гайтай доголд бүдрээд л өсгий паг. Нөгөө салдаггүй 3-н залуус чинь ха ха хө хө гэгчлэн харин ч өөрснөө муухай пар пар инээдэг юм байна лээшд. Дургүй хүрээд эмэгтэй хүн уначхаад байхад гээд хэрэлдмээр байсан ч даанч Зуунай намайг тандээс чирж гаргаад, энд замын хажууд орхиод уурлаад яваад өгчихөж байгаам даа. Би ичээгүй байхад Зуунай миний өмнөөс ичиж байдаг. За тэр ч яах вэ . . .Бушуухан гэртээ харьж, маргааш сандаалынхаа өсгийгөө засуулий. Шал дэмий залуугаас болж хайран өсгийгөөгөө хугалж орхилоо. Нарийн ярьвал надад л лав тэр муу залуугаас илүү өмсөж дадсан сандаал минь илүү үнэтэй юм даг. Зун ер нь уйтгартай юм, хичээл эхлэвэл л гоё юм даа, ангийнхантайгаа хичээлдээ хоцрох гэж гүйж харайгаад л. Ер нь ангийнхаа хэдэн банди нартай маазарч, зарим нэг аальгүй охидруу зажилсан цаас чулуудсан шигээ сууж байвал харин жаргал юм бишүү. Найз яадаг юм, залхуу хүний заяа хатавчинд гэдэг үг байдаг юм гэнэ билээ. (Ээж дандаа тэгж загнадаг юм намайг) Ээж загнаж байгаа санаа нь залхуу хэвээрээ байх юм бол хатавчнаас дээшээ гарч хоймор хүрч чадахгүй гээд байгаа юм шиг байгаа юм, харин би ойлгохдоо залхуу хүн ер нь амар юм байна, аяндаа хамаг зүйл нь өөрөө бүтчихдэг юм байна гэж дотроо ойлгоод санаа амар явдаг юм даа. Ерөөсөө анги дээрээ л сахилгагүйтэж суух минь, тэгж байтал хэн нэгэн нь над дурлах л байлгүй хүүхэн бүр нөхөрт гардаг юм чинь. За ашгүй гэрийн бараа харагдлаа. Ёо ёо муу хөл минь. . . Хэд хоног Зуунайтай утсаар ярьсангүй. Намайг эхлээд ярьна гээд хүлээж байгаа. Гайгүй байлгүй, би ямар буруутай юм. За за ингээд өөдгүй утсаар ярьдаггүй юм өөрөө л залгахаас. Хүүе Зуунай сайн уу л даа, за за уучлаарай би дахиад чамайг шараа болгохгүй ээ, 2уулаа сайндий. . . За ашгүй Зуунайтай сайндлаа. Бушуухан уулзаж жаал хууч хөөрөе, саначихаж муу найзыгаа. Өнөөдөр яг миний дуртай өдөр байх чинь. Хэдэн хоног халуу шатсан юм, үүлтэй бүрхэг сайхан өдөр байна, дуртай пүүзээ жийчээд жаахан зугаалж байгаад ирье байз. Гадаа гудамжинд ч улам сайхан сэрүүхэн байлаа. Нэг сайхан дуу цахилгаантай ширүүн бороо асгараад ороосой, тийм үед гэртээ цонхон дээрээ наалдчихаад бороонд шалбайтлаа цохиулсан хүмүүс сандран гүйлдэхийг харахад хичнээн их инээдтэй байдаг билээ. Ойрд тийм зугаатай зүйл үзээгүйн байна. Бушуухан бороо ороосой. Хүүе ээ тэр өөдөөс хэн ирж байна аа. Зө хөөрхий энэ залуу ингээд нэг баригддын байж ээ. Өстэй хүн өлийн даваанд 3 таарнаа гэж энэ дээ. Хажууд ашгүй Зуунай ч алга, дураараа жаахан хэдэн үг солиодхий. Ашгүй ашгүй. . . За сайн уу утасдаж барихгүй хаашаа алга болчдын хэмээх дуунаар Мөнгөн цочих шахам зогслоо. - Аан уучлаарай сайн уу. Утсыг чинь аваагүй болохоор яаж ч ярих вэ дэ хэмээн Мөнгөн үл мэдэг мушилзан инээвхийллээ. - Аваад ярихгүй яасын - Хэнээс авахын - Зуунайгаас авахгүй юу, миний утсыг Зуунайгаас аваарай мэдүү - За. - Тэгээд яриарай мэдүү - За. Ингэхэд хөл чинь гайгүй юу, дээр бүдрээд ойчоод өгсөн. Мөнгөн өөрийн эрхгүй инээдээ барьж ядан байлаа. Урд өмнө нь ийм охинтой таарч байсангүй, түүний сонирхдог ярилцдаг хэв шинжийн ч охин биш билээ. Тэгтэл харин гудамжинд таарав уу үгүй юу учир зүггүй утас аваад ярьсангүй гэж загнаж байдаг нь харин хөгжилтэй ч юм шиг санагдлаа. - Хөл сайн, хөлөөрөө ойчоогүй сандаалын өсгий ойчсын байхгүй юу. . . Бас ч гэж өдөр нарны гэрэлд сайн харвал миний бодож байснаас ч аятайхан залуу байна шүү. - За за би ярьнаа, одоо жаахан яаруу явна баяртай гээд Мөнгөн цагаа харан яарлаа, үнэхээр ч жаахан яаруу ажилтай явж байсан тул хурд нэмэн алхлаа. Заавал ярьна шүү гээд би санаа алдасхийн зогсож байгаагаа гэнэт мэдэв. Үүшээ санаа алдаж байна гэж үү, залуугийн хойноос уу даа . . . Давгүй л мэдрэмж байна . За бушуухан Зуунай дээрээ очиж өнөөдрийн сониноо хуваалцая. Намайг Мөнгөнтэй гудамжинд таараад өөрөө эхлээд юм хум яриад уулзсан гэхээр гүд нь орой дээрээ наалдааж бууж өгөхгүй байх вий. Миний утсыг зуунайгаас аваад надруу бушуу залгаасай, ер нь гэртээ хариад овоо нэг эмэгтэй хүн шиг инээх гэж жаахан сургуулилт хийе байз . . . Дараа уулзаад бас пар пар инээлээ гээл гараад явчуул яшиг зүгээр. . . Ер нь энэ эрэгтэйчүүд чинь яасан ч маягтай учир нь олдохгүй амьтад байдаг юм бэ . . .Зуунай гээд холоос бахиртал өмнөөс нь Зуунай нүд амаа дохилдон нэг юм хэлэх мэт үрчийж хорчийно. Тэгснээ өөдөөс минь гүйн хүрж ирээд нурууны хажууруу нэг нударч аваад замын эсрэг гарахаар зулгааж эхлэв. Яаваа бас яачивдаа, зам гарах хэрэг байгаа муу гээд том дуугарч чиргүүцэлдэж байгаад бас нэг чимхүүлж аваад, аргагүй хөтлөгдөн явлаа. Зам гарсан хойно Зуунай сурсан зангаараа уцаарлаж эхлэх нь тэр. Юун холоос Зуунай гэж хашгирдын чи. . . Ойрхон явж байгаа хүнийг хардаггүй юм уу гээд л сүйд болж өгч байна. Хажууд чинь хэн байсын. . . Яагаав манай их сургуулийн нөгөө ангийн 2 залуу байсаншдээ. . . Чи тэгээд хамт явж байсы муу. . . Үгүй би ойрхон явж байсан юм. . . За ийм хүнтэй яаж ч зөрөх вэ дээ, нэрнээсээ ичихээ болиосой. Тэгээд ч би нэгд тэдний нөгөө ангийн хүүхдүүдийг танихгүй, хоёрдоод эргэн тойрон нь хэн байна дуудаж болохнуу гэж нүдээ бүлтийлгэхийг хүсэхгүй. Зуунай би сая гудамжинд Мөнгөнтэй тааралдсан гээл ганц хэлэнгүүт Зуунай бүх гомдлоо мартаад таг хөшчихөж байгаам даа, ийм л хүн дээ. Тэгээд яасан. Яах юу байхав, надруу ярьна гэсэн, чамаас миний утсыг асуух байх шүү гээд дийлсэн баатрын дүр үзүүлж орхив. Хөөх ёстой сонин юм даа, чи ёстой азтай юм аа. Чи тэгээд таараалдангуутаа утсаа өгчихгүй яасан юм гэж Зуунай загнах аядав. Хүүшээ нээрээ яагаад толгойнд орсонгүй вэ гэж би өөрийн эрхгүй уулга алдав. Тэгдэг байж, тэр битий хэл алив чи утсаа гээд авчихдаггүй гэж би дуу алдан харууслаа. Тэгсэн бол өдийн hi гээд мэссэж бичсэн шигээ додигор явахгүй юу. Намайг харуусаад эхлэхтэй зэрэг нээрээ тэр сонирхоод байгаа Мөнгөн чинь нээрээ нилээн их зантай гэж би сая сонслоо хэмээн Зуунай цайлган сэтгэлээр надад эх адаггүй хууч дэлгэж эхлэв. Ингээд найзтайгаа сэтгэл татагдаад байгаа залуугийн тухай яриа дэлгээд л, хов живыг нь сонсоод л алхаж байх сайхан ч юм уу даа. . . Мөнгөн миний утсыг бушуухан аваад яриасай . . . Сэтгэл нэг л хөнгөрчихсөн санагдаад байна уу, эсвэл овоо их өмсөөд элээчихсэн пүүз маань хөнгөрөөд байна уу. Алийг нь ч ялгасангүй тэгэхдээ л бие ер нь их аятайхан байна. Орой тэссэнгүй Зуунайруу залгаж асуулаа, Мөнгөн ярьсан уу . . . Яриагүй ээ гэхдээ ярих байхаа гэх дууг сонсоод жаахан гуних төрөх мэт болсон ч өөрийгөө албадан байж толгойгоо хэд сэгсэрчихсэн чинь зүв зүгээр болох мэт санагдлаа. Би ер нь өөрт дэмий зүйл болох, тохиолдох гээд л тийм үед толгойгоо хэд хэд сайн гэгч нь сэгсэрч орхидог зуршилтайм л даа. Тэгэхээр толгой хөнгөрөөл уур хүрэх асуудлууд арилчихсан юм шиг өөрт санагддаг юм. Ангийнхаа охиныг нэг удаа уйлах шахаад байхаар нь, тус болох санаатай хэлтэл өөдөөс харин шоолдог байнашд. Дургүй хүрсэн гэж юүхэв, байна л биз өөрийн арга өөртөө зөв өө гэж. Дурласан ч тэр уйлхай охид шиг толгойгоо алдтал өөр хүний төлөө дурлахгүйм шүү. Ярихгүй байгаад үзээрэй тэр Мөнгөн. . . Үзүүлээд өгөх юм шүү. . . Ажлаа бүтээгээд сайхан ааштай байсан Мөнгөн хэдэн найзуудыгаа уруу татаж, зусланруугаа хамт явахаар болоод хоцорсон нэгэнрүүгээ утас цохин барин байсаар оройны 9 гэхэд л арай чүү зусландаа очиж амьжлаа. Орой дундуу нэг шил юм мултлаад сайхан сууж байтал гэнэт нөгөө бүдэрч унадаг охин санаанд орж ирлээ. Хүүе та нар нөгөө үү хаха-г санаж байна уу. Ямар? Яагаад нөгөө манай сургуулийн Зуунайгийн найз гээд танилцаж байсан охин. Тэгэхтэй зэрэг нь нөгөө хэд ха ха болон явцгаав. Аан нөгөө үү хаха юу. Түүнийг аль хэдийн хоорондоо тас тас эв хавгүй инээдэг гэж шоолцгоогоод үү хаха гээд хоч өгч амжсан байжээ. Тэр яасан гэж. Би өнөөдөр гудамжинд таараад орхисон чинь намайг утасдсангүй гээд үг сүггүй загнадаг юм байна. Чи тэгээд утасдана гэсэн юм уу. Яалаа гэж хамгийн гол нь утсыг нь ч би аваагүй дээ. Тэгээд чи юу гэвдээ, гайгүй байлгүй гамбир минь гэчихсэн үү. Үгүй ээ, би утсыг нь аваад яриад үзмээр санагдаад байна. Мөнгөн үнэнээсээ хэллээ, яагаад ч юм утсыг нь олоод дахиад яриад үзмээр санагдаад сонирхолыг нь татаад байлаа. Тоглоогүй биздээ, үү хахатай юу, тийм эршүүд ч гэхээр этгээд ч гэхээр охин уу, чиний сонирдог стил лав биш дээ. Харин тийм тэгэхдээ харин яагаад ч юм, яримаар санагдаад байна, Зуунайгийн утас байгаа юу . . . Найзууд нь Мөнгөнг гайхан бие биерүүгээ инээх ярвайх хослуулан мушилзаад, нэг нь утсаа гарган Зуунайн утсыг өглөө. . .Тээр яг шүдээ угааж байхад гэрийн утас хангинаад уналаа, аягүй бол надаас өөр авах олдохгүй ээ. Зө зө гүйчээд л ирэхээс, байна уу . . . Байна аа, сайн уу. . . Мөнгөн байна таньж байна уу. . . Мөнгөөн . . . Гэнэт цочирдсонд аманд байсан хэсэг оо залгигдаж орхиод аймшигтайгаар өөрийн эрхгүй хэд хахаж цацаж орхилоо, өө чи ийм өөдгүй ш дээ гэж өөрийгөө халти нэг зүхээд одоохон гээд буцаад угаалгын өрөө жирийлгэж орхив. Бушуухан буцан очиж харилцуураасаа зуурч авлаа - Ашгүй чамайг ярихыг хүлээж байлаашдээ, уулзий гэж байгаа бол өнөөдөр завгүй маргааш завтай шүү - Заавал уулзах ёстой юмуу, зүгээр утсаар яриж болохгүй ээ. . . - Хаашдаа л уулзахаас хойш утсаар ярьж яадаг юм, утас чинь чи хаана байна, би хаана байна гэхэд л зориулагдсан эд ш дээ. - За тэгвэл таны тааллаар болъё доо. Маргааш би өдөржин ажил хөөцөлдөөд оройхон нилээн өлссөн хүн л сулрах байх, хамт оройн хоол идээд дараа нь хотоор жаахан сэлгүүцэнгээ сайхан танилцая гэвэл болж болж байна уу. - Өө ёстой сайхан таарч байна, үүшээ чи яагаад гарлуу залгасангүй вэ, мэддэггүй муу. - Зуунай л гэрийн чинь утсыг өгсөн шүү дээ. . . За тэгвэл сайхан амраарай маргааш би залгая. . . Утсаа тавиад баярлаж амжаагүй байхад дахин хангинахаар нь их л эвлэгхэн утсаа авлаа. Байна уу яасан ярьсан уу гэх Зуунайгийн хоолойг таниад ашгүй баяраа хуваалцах хүн гээд ярьсаан хэмээн бахирч гэрийнхэнээ жаал алмайрууллаа. Чи одоо гэрийн утас өгдөг нь яаж байгаан бэ, гэнэт залгахаар нь хичнээн сандарсан гэж бодож байна өөдгүй этгээд. Уучлаарай харин Мөнгөнг гэнэт залгаж чиний утсыг асууна гэж ёстой санасангүй, чи харин ёстой найраатай юм байна аа, ганцхан гудамжинд таарав уу гүй юу л утсыг чинь авья гээд залгадаг гоё юмаа гэж Зуунай цагаахан өгүүлэад за тэгээд та 2 яахаар болов уулзахаар болсон уу хэмээн ар араас нь шалж гарав. Бид 2 маргааш уулзахаар болсон гэтэл овоошдээ би маргааш хэдэн цагт очих вэ гэх нь тэр. - Чи яахнав чирж гүйгээд олигтой ч хэдэн үг солиулах биш, яахын би ганцаараа очно, тэгээд ч Зуунайтай очно гэж хэлээгүйшд. - Зуунайгийн уур нь хүрч хэн чамтай цуг явий гэсэн юм, очиж маргааш өмсөх хувцасыг чинь хамт сонголцоё л гэж байна хэмээн уурслаа. - Гайхсан гэж. Хүүе хэзээ нээх минийн өмссөн хувцыг голж шилдэг болчихоо вэ чи. - Чи нээрээ засрахгүй юм аа, маргааш чинь их гоё эмэгтэйлэг хувцаслах ёстой байхгүй юу. Тэнэгээ маргааш чинь чиний хамгийн анхны болзоо байхгүй юу, болзоондоо хүн чинь бэлтгэж очдог юм. Цаад залуудаа таалагдаж, цаашдаа найз нөхөд болоё л гэж бодож байгаа бол байдаг шигээ очиж болохгүй мэдүү. Сэтгэл гэнэт ёг хийх шиг болох нь тэр. Нөгөө нээх дуун дээр гараад байдаг шиг анхны болзоо нь ингээд хүрээд ирж байгаа юм бол уу. Ичих шиг ч болох гэж. Зуунай хүрээд ирээрэй, би яг хэдээс уулзахаа мэдэхгүй байна. Оройхон ярьна гэсэн юм. Хоёулаа үдээс хойшжин хамт байя тэгэх үү. Зуунай дуртай зөвшөөрөөд утсаа тасласан хойно нь өхөөрдөх сэтгэл төрлөө. Хөөрхөн ш дээ муу Зуунай минь намайг л гэж уур цухлаа барж байдаг, тэгсэн мөртлөө хамаг гомдлоо минутын дотор мартчихдаг ийм эмэгтэй найз их ховорхон доо. . . Болзоо ий. Болзоо гэж бодоогүй байсан чинь хамаг бие хачин болгоод явчлаа. Ингээд нэг эмэгтэй хүн шиг болзоод найгаад л явдын байжээ. Яанаа палааж энэ тэр өмсчүүл зүгээр байх, угаагаад тавичхуул бүүр ч сайнсан. Хувцасны шүүгээгээ сайн онгичоодхий. . . Шөнөжин бүтэлгүй зүүд зүүдлэсээр арайхийн өглөөтэй золголоо. Яг сайхан болзох гээд л гэрээсээ гартал дахиад л гутлынхаа өсгийг хугалаад орхиж гэнэ. Гэртээ буцаж ороод л яадын гээд таавчик өмсөөд гартал, нөгөө Мөнгөн нэг охин дагуулаад өө чи цагаасаа хоцорсон гээд явж байна энэ тэр гээл аягүй биед шаналгаатай баахан зүүд хольж хутган зүүдлэж өглөө сэртэл сэтгэл битгий хэл бие хүртэл зүдэргээтэй бослоо. За хөөрхий ингээд би нэг найзтай болдын байжээ. Одоо найзыгаа дагуулаад парк орно, бас тэнгист кино үзнэ өшөө бас гоё гоё юм бодож олноо. Тэгж ингэсээр байтал нэг мэдэхэд хоёр цаг болж байх нь тэр. Хаалга тогших чимээнээр гүйн очихдоо Зуунайг гэж таасан чинь алдсангүй, нэг тортой юм барьчихсан орж ирлээ. Ямар халуун байна аа, орой тийшээ нэг сэрүүхэн болох байхдаа бурхан минь. Хүүеэ тортой юу авчирсын арай надаа нэг маружин . . . Зуунай авчирсан тороо дэлгээд, чи өөрөө маружин энийг хар гэж тушаав. Чиний юмнууд байнашдээ, Зуунайгийн хайртай крем (нээх жоохонг нүүрэндээ түрхдэгийг нь яана вэ ), хэдэн тень, нэг шинэ майк, үсний хөөрхөн боолт энэ тэр байна. Энүүгээр яах гэж байгаа юм, айлд очиж хонох нуу. . . За тэгээд Зуунайгаас өөр найз байсан бол аль хэдийнэ гараад явчих байсан юм даа. Естой өөлхөн найз, намайг гоёх гэж байгаа юм байжээ. Би үсээ дэндүү арзайлгаж сэгсэгнэж гүйдэг учраас хөөрхөн боолтоор дээш нь боовол их зохих юм гэнэ, бас гоё гялалзсан харагддаг гээд кремее түрхүүлнэ гэнэ, хамгийн сүүлд нь хамаатны эгчийнх нь явуулсан цоо шинэ майкаа аваад ирж (надад хүртэл үзүүлээгүйшд энэ майкаа) тааруул өмсүүлнэ гэнэ ээ бурхан минь. Ингээд бид хоёрын хооронд жаахан тулаан өрнөөд авлаа. Хүний хувцасаар гоёх хэрэг над лав байхгүй, тэгээд ч чи дараа нь өмсөөд явахаар хүмүүс юу гэх юм. Бас тэгээд хүний юм өмсөөд явах ёстой юм бол, энэ болзоонд чинь би л дахиж явахгүй гэж хэсэг тулалдсаны үр дүнд арайхийн тохиролцоонд хүрсэнээр төгслөө. Би өөрийнхөө хувцаснуудыг өмсөж, харин үсээ дээш нь боож Зуунайгийн кремийг түрхэх, бас Зуунай авчирсан тениэрээ миний нүдийг будахаар яахав нэг тохирлоо. Намайг дандаа дийлдэг юм энэ Зуунай, уул нь би сормуусаа л будах дуртай нээх тень энэ тэр солонгоруулах дургүй. алиалагч шиг нүдтэй хүн толинд харах болгонд өөдөөс хараад байдаг юм. За тэгээд дөнгөн данган 5 цаг болж байхад Зуунай намайг аль хэдийн бүх хувцасыг маань өмсүүлчихээд, нүд будсан шигээ сууж байлаа. Өнгө өнгийн юм холиод түрхчив гэж үглэсээр суутал ашгүй нэг дуусахаар нь тольруу хартал тэрээ хөөе, бас ч хөөрхөн ч юм шиг харагдаж байна. Үсээ дээр боочихсон, солонгорсон ч биш аятайхан нүд харагдаж байна. Зуунай намайг харан магтаалын үг хүлээнэ. Чи ёстой мундаг. Зуунай баярлан инээд алдаж авчирсан зүйлээ торондоо буцааж хийнэ. Одоо хэзээ утасдах болоо . . . Оройны 6 цаг жаахан өнгөрөв үү үгүй юу, гэрийн утас хангинаж Мөнгөн ярьлаа. . .Мөнгөн хүлээсэн маань ч талаар өнгөрсөнгүй шүү хэмээгээд элгээ хөштөл инээж авлаа. . . Ойрд ийм юмтай таарсан нь юу л бол. . . Хүн харахад аятайхан нь аргагүй охин цэмцийж зогссоноо, хажуугийн бяцхан хүүхдийг угзарч босгоод тэр дариудаа ийм цүнхэнд багтах уу гэлтэй томоо сам гаргаж ирж хаа хамаагүй үсээ самнаж орхиод, тэгсэнээ газар ухан чулуу шүүрч аваад хажуугаар өнгөрөх охидруу шидлэх ажээ. . . Огт авцалдахгүй ийм үйлдлийг зөвхөн энэ охин л хийж таарна даа. Мөнгөн түүнийг гэрийнх нь холгүй орших хэсэгхэн ургасан модны доор хүрээд ир, хүлээж байя гээд утсаа тасаллаа. Тээр хараач хувцасаа өмсчихсөн нь болсон байгаа биздээ, ямар гоё романтик болзоо вэ гэж Зуунай баярлан өгүүлэв. Юуны чинь романтик болзоо. Энэ хар халуунд чинь тэр хэсэн модноос өөр сүүдэр доор нь зогсчихмоор шонгийн мод ч манай байрны эргэн тойрон байхгүй. Нүүрээ харлуулчихна гэж айгаад л модны сүүдэр дор хоргодож зогсоо нь тэр байлгүй дээ. Зуунай тэр 2 үнэхээр аливаа юмыг хоёр өөрөөр сэтгэж муудалцдаг хэдий ч сайн найзууд байсаар л байгаа. Зуунай юмыг дэндүү сайхнаар бодно, гэхдээ намайг яанаа тэр мод хүртэл алхаад очихоор холоос хөл маань муухай харагдана гээд хэлчүүл тэр доор нь үнэмшээд яанаа гээд санаа зовоод л тэр модруу хаанаас нь очуул холоос харагдахгүй гараад ирж болох бол гээд сандраад суучина. Ийм л хүндээ манай Зуунай, тиймд нь ч би их хайртай байдаг юм. Харин одоо уулзах Мөнгөнд иймэрхүү хайртай болох болуу гээд дэмий юм толгойд бодогдтол гэнэт ичээд 2 хацар улайчлаа. 10 минутын дараа гэхэд Зуунай бид 2 аль хэдийнэ орцныхоо 1 давхарт байж байлаа. Хамт байсан гэж баригдуулахгүйн тулд би түрүүлээд Мөнгөнрүү явж харин Зуунай холоос сэм сэм харж байгаад бид хоёрыг явангуут гарч гэртээ харихаар тохироод би нөгөө хүүхдийн тоглоомыг талбайн дэргэдэх хэсэгхэн мододруу очлоо. Очсон чинь том хүн гэмээр хээн ч алга. Байрны 2 жаахан охин сүүдэрт нь хоргодож нэг нь ногоо зулгааж нөгөөх нь таган дээр овоолно, бодвол хоол хийж байгаа болтой. Нэгийг зулгааж миний дөө энд нэг эрэгтэй ах ирснүү гэж асууж орхив. Мээдгүй нэг хөөрхөн амьтан ингэж хэлчээд гарынхаа араар хамраа арчаад таглаан дээр дээрх ногоогоо жижиг жижиг зулгааж гарав. За хөөрхий ирээгүйн байна. Хүүш ашгүй би түрүүлээд ирчиж үсээ нэг сайхан самнаад орхий. Гялс цүнхээ ухаад самаа гарган ирж үсээ хэд сайн самнаж сайхан сэгсрээд цүнхэлж орхив. Хажуугаар гунхах гэж хичээгээд ганхаж яваа 2 үеийн охин хялалзан харсанаа нэг юм шивнэн инээд алдан цаашаа явах нь цаанаа л зэвүүн. Бодвол гудамжинд сам гаргаад үсээ самналаа гэж муулж байгаа биз. Ер нь ямар хулгай хийсэн биш яахаараа энэ 2-ын инээх шалтгаан болдог билээ гээд бодонгуут үууд өөрийн эрхгүй дургүй хүрч, газраас жижиг чулуу шүүрч аваад хойноос нь нүүлгэж орхив. Юундаа инээгээд байгаан. Нөгөө хоёр эргэн хараад таг гайхширч орхилоо, юундаа хүн муулаад байгаа юм. Гудамжинд үсээ самнасан хүн үзээгүй мүү. Нөгөө хоёр нь ам амандаа элдэв юм уурлан үглэсээр бушуухан гэгч нь холдон явлаа. Хойноос нь харж байтал айсан болтой хол очитлоо хошуу амаа нийлүүлээгүйд нь баахан баярлаж инээж байтал гэнэт болзоогоо саналаа. Үүшээ томоотой байяа, нээрээ болзоонд зогсож байгаан байнашдээ. Гэнэт сэтгэл сэрхийн Мөнгөн арай тоглосын биш байгаа гэж яагаад ч юм толгойд гэнэт орж ирэв. Ангийнх нь зарим охид хүлээсэн хүн нь болзоондоо ирээгүй тухай шивэгнэн нэгэндээ ярьж уравгар царайтай суухыг нь үзсийн байна, тэр үед нь нууцаар сонсоход тун ч хөгжилтэй санагдсан төдийгүй, хойноос нь балаар хатгаад эргээд харахад нь дахиад болзоод үз гэж зөвлөөд эмэгтэй хүний шинжгүй, сэтгэлгүйгээрээ дуудуулсан ч инээд нь хүрсээр бүтэн цагийн хичээл өнгөрч билээ. Харин одоо өөрийг нь Мөнгөн хаа нэгтээгээс найзуудтайгаа хараад л пар пар гээд инээд алдан дооглож байвал яанаа. Зуунай тэр 2 яагаад түүнийг ирэхгүй байж магад гэж бодож үзсэнгүй вэ, үгүй ер намайг болзоонд ирж зогсоод уйлаад буцаад явна гэж бодож байгаа бол харин ч их эндүүрчээ. . . Харин Мөнгөн түүнийг тийм хурдан гараад ирнэ гэж огт бодсон ч гүй. Эмэгтэйчүүд хэзээнээс удаан хэлсээр байтал гарах гэж дор хаяж нэг цаг болдог нь эмэгтэйчүүдийн нийтлэг зуршил юм даа хэмээн бодсоор очиж явтал өнөөх чинь аль хэдийн очсон зогсож харагдав. Үгүй ер утасдсан даруй гарч ирж байна шүү. . . Мөнгөн жаахан хармаар санагдаад хэсэг зогслоо, болзоондоо түрүүлээд л ирдэг юм санж, хөөрхөн болсон байна шүү, эртээд гудамжинд таарсанаасаа хувь илүү хөөрхөн байна. . . Мөнгөн хүлээсэн мааньч талаар өнгөрсөнгүй шүү хэмээгээд элгээ хөштөл инээж авлаа. . . Ойрд ийм юмтай таарсан нь юу л бол. . . Хүн харахад аятайхан нь аргагүй охин цэмцийж зогссоноо, хажуугийн бяцхан хүүхдийг угзарч босгоод тэр дариудаа ийм цүнхэнд багтах уу гэлтэй томоо сам гаргаж ирж хаа хамаагүй үсээ самнаж орхиод, тэгсэнээ газар ухан чулуу шүүрч аваад хажуугаар өнгөрөх охидруу шидлэх ажээ. . . Огт авцалдахгүй ийм үйлдлийг зөвхөн энэ охин л хийж таарна даа. Мөнгөн инээд нь хүрсэн чигтээ очихоор зүглэтэл нөгөөх нь гэнэт хурдлан модны тэндээс ойрхон зайд орших байшингийн буланг чиглэн явах нь тэр. Намайг ирсэнгүй гээд уурлаад яваад өгөх вий хэмээн сандарсан Мөнгөн бушуухан хойноос нь гүйцэн очлоо. - Сайн уу, жаахан хүлээлгэчихвүү дээ, намайг ирэхгүй нь гээд яваад өгч байгаа юм биздээ. - Өө сайн уу. Юу гэж яваад өгөх юм. Би халууцаад түц орж маружин аваад буцаад ирэх гэж байсын. - Тийм үү гээд Мөнгөн өөрийн эрхгүй инээд алдлаа. Үгүй ер энийг нээрээ яаая даа. - Яасан - Зүгээр манай нэг найз сая нэг онигоо ярьж өгсөн нь инээд хүргэчихлээ. Мөнгөнд түрүүхэн газраас чулуу шүүрч авч шидсэн нь санаанд орлоо. Аягүй бол чулуу аваад яасан бэ гээд шидэж чадах нөхөр шүү энэ. - Тэгүүл тэр онигоогоо яриад өг - За ярьж өгнө дөө. Одоо хоёулаа хоол идье. Өглөөний цайгаа ууснаас хойш юм идэж амьжсангүй. Нээрээ чи үнэхээр сайхан харагдаж байна шүү гээд Мөнгөн такси барихаар замын хажууд очлоо. Хг гээд би өөрийн эрхгүй доошоо харан зогслоо. 2 хацар маань чим чим хэмээн улайж эхлэж байгаагаа мэдсэн хэдий ч зогсоож даанч чадсангүй. Нарнаас болоод халууцаад улайж байна хэмээн бодоосой гэж дотроо бодон зогсохдоо Мөнгөнг харж байгааг нь ч ажигласангүй. Харин ашгүй нэг такси хажууд ирэн тормоз гишгэснээр ашгүй ичмээр байдлаас жаахан гарлаа. Гэхдээ ичмээр ч гэхэд хаашаа юм бэ дээ. Энэ олон жилийн турш хэн ч намайг эмэгтэй хүн гэж онцолж харж, сайхан байна гэж магтаал хэлж байсангүй дээ. . . Өөрийгөө сайхан харагдуулая ч гэж бодож байсангүй, харин одоо яасан сайхан юм бэ . . . Дахиад л хацар улайх гэж байгаагаа мэдээд бушуухан заншсан ёсоороо толгойгоо хэд хэд сэгсрээд авлаа. Мөнгөн дахиад л инээд алдав, чамтай байхад ч үнэхээр хөгжилтэй юмаа, гэхдээ ишиг шиг битгий сэгсчээд бай, гоё үс чинь муухай болчино . . . Тун удалгүй тэднийг хүргэсэн такси буцан замын урсгалд нийлэв. - Хөөх ийшээгээ орох юм уу энэ лав их гоё хоолтой байхаа - Чи ийшээ орж үзээгүй юу, сайхан хоолтой ресторан шүү гээд Мөнгөн хаалга нээтэл нэгэнтээ нудруулж орхив. Гайхширан яасан хэмээн асуулаа. Ээ чи түрүүлээд ор, би шилэн хаалга энэ тэр мөргөчиөөд байдын. Хэрвээ дахиад мөргөчүүл хоолоо ч илэж чадахгүйшдээ санаа зовоод. . .Нэг удаа их дэлгүүрт ороод гоо сайхны тасагт орох гэж явтал яг өөдөөс шилэн хаалга харагдаж байна. Тэгээд аль нь онгорхой хаалга, аль нь шилэн хаалт юм бүү мэд жигтэйхэн өнгөлж орхиж. Асуух ч хүн байсангүй, гай болж орж гарч байгаа ч хүн алга байхаар нь шууд яваад орсон түн түс гээд л явчлаа. Би очоод шилэн хаалтыг нь нам мөргөж орхиж, өвдсөн гэж жигтэйхэн тэр худалдагч охидынх нь инээж байгаа ч гэж жигтэйхэн. Ингээд л би амьдралдаа анх удаа шоолуулсан мөртлөө хэрэлдэж чадахгүй ичээд гараад ирсэн юм даа гэж хойно нь үглэн шатаар алхах түүнийг Мөнгөн өөрийн эрхгүй дотроо өхөөрдөн инээмсэглэв. Үгүй ер нээрээ яасан цагаахан сэтгэлтэй хүүхэд шиг гэнэхэн охин бэ. Түүний таньдаг хэн нэг охин шилэн хаалга мөргөсөн бол яаж бусдаас нууж хааж сүйд болох бол доо, энэ үнэхээр бусдаас эрс өөр юмаа. . . Хажууд нь байхад би хувьдаа инээд хөөр дүүрэн байх юм байна, үнэхээр өөр ертөнц юм даа хэмээн Мөнгөн бодож амжлаа. . . Тэр хоёр цувран алхсаар 2 давхарт гарч, нар ээсэн тохилог ресторанд орж ирлээ. - Чи аль ширээнд суумаар байна. - Хамгийн цаад талын булангийн ширээнд суумаар байна, яг тэр гоё саарал зургийн хажууд - Ямар сонин юм бэ, яг миний суух дуртай ширээг заалаа шүү дээ. Чи урд нь ийшээ орж ирж байгаагүй гээ биздээ. Тэр хар саарал зураг надад ч бас таалагддаг юм гаад Мөнгөн түүний суух сандлыг нь дөхүүлэн өглөө. Удалгүй зөөгч нь цэс авчран бөхөлзөн тонголзсоор Мөнгөн бид хоёрыг түр орхилоо. Цэсийг нь харвал хөөх ёстой аймаар үнэтэй юм байна. Би хувьдаа ийм үнэтэй газар хоол идэж чадахгүй шүү дээ. Мөнгөнг харвал ер тэр үнийг нь тоосон шинжгүй цэс эргүүлж харагдана. За байз яасан ч үнэтэй газар орчихов доо, энэ чинь том том ажил төрөл хийдэг хүмүүсийн л орох газар байна, над шиг дөнгөж 2-р курст орох оюутны байх газар биш байна өө. Миний сэтгэл бүүр зовж орхилоо, би чинь арай ядан 6000 төгрөгтэй болзоонд гарч ирсэн шүү дээ, тэгтэл нэг хоол хамгийн бага үнэтэй нь дөрөв гаруй мянган төгрөг байна. Ерөөсөө аяга шөл авч ууя, хэрвээ мөнгө хүрвэл жимстэй цай тэгээд л боллоо гээд би шийдэж орхилоо. Уул нь хоол иднэ гээд өдрөөс хойш юм идээгүй жаахан өлсөх янз орчихсон л байсан юм. Мөнгөнд мэдэгдэхгүйг хичээн нүдийг нь хариулж байгаад, цэснээс нүд өргөх янзгүйд нь олзуурхан бушуухан түрийвчээ гаргаад ширээн доогуур оруулах шахан тоолж гарлаа. 1000 3000 4500 5000, 5860 за тэгээд хэд байна гэх Мөнгөний дуугаар золтой л ширээн дээрх лааны гоёмсог тавиурыг унагаж орхисонгүй. Ичсэн гэж юүхэв. Чи хэдий завандаа ширээ тойроод хүрээд ирэв хэмээн аргагүй асуугаад бушуухан тоолж орхисон түрийвчээ сандчин далд хийлээ. Мөнгөн ард нь зогсохоо больж түрүүнийх шиг өөдөөс нь бус хажууд нь сандал татан авч суулаа. - Яагаад нуугдаад мөнгөө тоолоод байгаа юм бэ, түрүүн газраас мөнгө олоо юу - Үгүй харин аягүй үнэтэй газар байна, би шөл авнаа - Мөнгөний инээд дахиад л хүрч орхив. Энэ нөхөр өөрөө мөнгө төлнө гэж бодоод түрийвчээ ухаж суугаа нь энэ байх нь л дээ. Чи хүссэн бүхнээ авч болноо, өнөөдөр хоёулаа анх болзож байгаа юм чинь бүх төлбөрийг нь би төлөх болохоор санаа амар байж болно, дараа намайг мөнгөгүй болохоор харин шөл авч өгнө шүү гээд Мөнгөн зөөгчийг нь дуудлаа. Зөөгч тэр дор нь хүрч ирсэн хэдий ч би Мөнгөний баруун чихнээс зулгааж байгаад сэтгэл зовоогоод байсан асуултаа шивнэж орхив. Найзлаагүй байж өөр хүнээр мөнгөө төлүүлж болдог юм уу гээд хэлтэл ашгүй толгой дохиж байна. Сайн л биз, ёстой азны коля сайхан зайрмаг иднээ. . . Зөөгч явсаны дараа Мөнгөн 20-30 минутын дараа хоол ирэх байх шүү өлсөөгүй биздээ хэмээн асуулаа. Өлсөж байна зайрмагаа түрүүлээд идэж орхие хэмээгээд эргэн тойрноо одоо л нэг тухтай харлаа. Яасан гоё газар вэ, энэ лаануудыг хараач, ханын зурагнууд, хөшиг, гэрэл гээд л ёстой сайхан сэтгэл хангалуун суухаар газар байна даа хэмээн би баярласандаа үглэсээр суулаа. Бүүр сандлынх нь түшлэг хүртэл гоё юм хэмээн Мөнгөнд хэлж суухад ашгүй маружин ирсэнээр миний ам жаал хамхигдав бололтой. Мөнгөн сэтгэл хангалуун байлаа. Чиний энэ зан надад үнэхээр таалагдаж байна, энэнээс сайхан газар орчихоод л үйлчилгээ удаан байна, агааржуулагч муутай өнгөний зохицол алга гээд ярвайгаад суудаг охид их бий шүү дээ. Би ч бас аливаа зүйлээс сайхныг нь түрүүлж харах гэж хичээдэг юм, харин чамд хичээсэн хичээгээгүй аливаа юмны сайхан нь түрүүлж харагддаг юмаа даа хэмээн өгүүлэв. Гэхдээ л Мөнгөнд түрүүний нуугдаж ирээд л мөнгөө тоолж суусан нь санагдаад болдоггүй, чи нээрээ намайг өдөртөө л хэд гайхшруулж орхих юмаа. Ер нь урд нь хүнтэй найзалж, болзож байсан уу гэж асуулаа. Үгүйшдээ, ер болзож байгаагүй, гэхдээ яагаад болзож байгаагүй вэ гэвэл би өөрөө ер болзох юм сан гэж бодож байгаагүй юм. Тэрнээс намайг тоогоогүй дээ биш за хэмээгээд өмнөх зайрмагаа халбагадан том том долоож эхлээд амтархан идэж гарлаа. . . Тэр хоёр хооллож дуусаад гадагшаа гарахад нарны илч хэдийнэ буурч, өдрийнх шиг шатам аагим халуун нь үгүй болж ёстой л зугаалж баймаар орой тэр хоёыг угтлаа. Мөнгөн гадуур жаахан зугаалж байгаад хүргээд өгье гэхээр нь би дуртай нь аргагүй толгой дохин зөвшөөрөв. Гэнэт гар утас дуугарч хартал Зуунай залгаж байна. Таслаад хаялаа, яг болзож байхад чинь залгаад тэвчээргүй гэдэг нь тэртээ тэргүй би харингуутаа түүнрүү хамгийн түрүүн залгах нь мэдээжийн хэрэг. Тэсэлгүй Зуунай залгаж байна гээд хэлж орхив. Аан гээд Мөнгөн чи өнөөдрийнхөө болзооны тухай ярих уу хэмээн асуулаа. Мм заримыг нь ярина, заримыг нь ярихгүй ээ. Яагаад охид чинь хоорондоо л нууцаа ярилцдаг биздээ гэж байна. Уучлаарай би хувьдаа л нууцтай байдаг хүн, би хэрэгтэй юмаа л хүнд ярина, хэт хувийн зүйлээ бусдад дэлгэдэггүй хүн гэж хэлчихээд Мөнгөнг гомдчихсон болов уу гээд хартал тоосон шинжгүй байхаар нь санаа амарч орхилоо. Тэгвэл сайн л байна, харин би чамаас чиний тухай жаахан асууж болох уу гэж байна. Ёстой тэг тэг, гэхдээ нэг их урт урт биш асуултууд асууна шүү харин. (тэртээ тэргүй миний тухай асуух хүн Зуунайгаас өөр байх юм биш) За яахав гэж Мөнгөн зөвшөөрөөд шалгааж эхэллээ. - Хамгийн дуртай өнгө чинь - Цэнхэр өнгө - Ашгүй дээ гээд би ч бас яг тэнгэр шиг цэнхэр өнгөнд их дуртай. Хэрвээ чиний нэг хүслийн биелүүлэе гэвэл - Эрүүл ахуйн байцаагч болоод сургуулийн хажуугийн муухай гуанзанд шалгалт хийж зөндөө төлбөр бичнэ - Өө за за, дуртай зүйл чинь юу вэ - Эхний цагийн хичээл таслаад нам унтах - Тэгвэл дургүй зүйл чинь - Зусланд хоол идсэний дараа овоорсон аяга таваг угаах - Үгүй ер. За тэгвэл аягүй баярласан үедээ яадаг вэ - Азны коля гэдэг гэсэн чинь инээдээ барьж ядаж байсан Мөнгөн татаад уналаа. . Мөнгөн өч төчнөөн жилийн өмнө хүүхэд байхдаа л азны коля гэдэг байж билээ. Одоо хотод аль хэдийн мартагдсан энэ үгийн санаж хэлдэг сүүлчийн хүн нь ер нь энэ бололтой. Аль хэдийнэ манай гэрийн ойрхон ирчихсэн байлаа. Мөнгөн зөндөө инээхээр нь ядаж чимхээд авмаар санагдсан хэдий ч би тэвчиж орхилоо. Хэдийгээр намайг шоолоод инээгээд байгаа юм шиг боловч, үнэндээ нэгд гэвэл тэгсэн ч гэсэн миний уур айхтар хүрэхгүй байна, хоёрт гэвэл их хөөрхөн инээгээд байгаа юм энэ Мөнгөн. Намайг дотроо ингэж бодсон хирнээ гаднаа ташаа тулан хөмсөг зангидан зогссоор байгааг харсан Мөнгөн инээхээ арай чүү май болих шиг боллоо. - Би чамайг шоолсондоо инээгээгүй юм шүү - Ерөө ер. Тэгээд яасандаа инээгээд байгаа юм - Өхөөрдсөндөө инээж байхгүй юу - ... Дахиад л хацар чим чим. Намайг харин ч нэг ичээгээд байгаа нөхөрдөө энэ. Бушуухан гэртээ орох минь гэж бодсон ч би өөрөө зогсоод л байх янзтай. - Би чамайг хэд хоногоос найзуудтайгаа танилцуулнаа гэж Мөнгөн инээмсэглэн өгүүллээ - Яах юм бэ, яг найзласныхаа дараа л танилцуулаарай за - Хоёулаа одоо найзлаж байгаа юм бишүү - Албан ёсоор найзлаагүй байгаа шүү дээ гээд би инээд алдан зугтан гүйсээр орцруугаа чиглэлээ. Хүүе баяртай, орой мэссэж бичие гээд Мөнгөн гайхширан дороо үлдлээ. Үгүй ер баяртай ч гэлгүй зугтаад явчиж байгааг нь хараач. . . Тэгээд бас хацар нь улайгаад байгаа юмаа. Янз нь ичээд л гүйгээд явчихав бололтой. Мөнгөн хэсэг эргэлзэн зогссоноо, түрүүнээс хойш залгаад сүйд болоод байсан найзуудруугаа очихоор зүглэв. Сэтгэл нь яагаад ч юм ихэд хөнгөрсөн мэт, дуу аялмаар ч юм шиг, эсвэл замын хажуугийн чулууг бутартал нь өшиглөж орхимоор ч юм шиг санагдаж байгаагаа анзаарлаа. За хөөрхий бараг л дурлачихав бололтой. Яасан ч хурдан ирдэг дурлал билээ хэмээн өөрийгөө шоолсхийсэн боловч, цаанаа л нэг баяртай байгаагаа мэдэрч байлаа. Өхөөрдмөөр амьтан. . . Мөнгөн нилээд хэдэн охид бүсгүйтэй уулзаж, учирч, шоудаж байсан хэдий ч түүний сэтгэлийг ингэтэл нь хөдөлгөж байсан нь бараг л үгүй болов уу. Тэр тусмаа анхны болзоон дээр. Ихэнх нь нэг хэвд цутгаж орхисон аятай аяглаж байдагсан. Найз охиноо болгоно доо.Хар хурдаараа орцруугаа шургаж ороод, гүйн харайн байж хоёр давхарт гараад, пааран дээрээ яаран авирч гарав. Арай чүү орцны цонхоор толгойгоо цухуйлган Мөнгөний араас нь харлаа. Нилээн удаавтар алхах тэрээр хөлөө өргөн замын хажуугийн хашлагыг өшиглөх гэснээ больчихов бололтой. Оо ёо ёо бас ууртай гээд би инээд хүрсээр гэрлүүгээ алхав. Бушуухан ороё нөгөө Зуунай намайг тэсч ядаж байгаа. Өөрөө болзсон мэт байж ядаж байгаа даа, бушуухан сонингоо дуулгах хуна гэж бодлоо. Гэрийн босгоор хөл дөнгөж тавихтай зэрэгцэн утасны хонх жингэнэх нь бодвол Зуунай л биз. Гутлаа яаран тайлаад, үсрэн очиж харилцуураа аваад Зуунай юу хэмээн түүнийг баярлуулах санаатай дуугартал, өө Мөнгөн байна гэх дууг сонсоод газар хагартал гайхлаа, түрүүхэн л замыг хашлага хага өшиглөхөөр дүртэй юм яваад байгаагүй билүү. - Яасан яагаад таг болчихов, намайг ийм хурдан залгахаар гайхсан уу - Гайхаад байна, чамайг гэж таасангүй - Намайг яагаад чамаас салангуутаа залгаж байна гэж бодож байна - Аан ямар нэг юм гуйх гэж л байгаа байх - Таалаа. Яг чамайг гуйх гэж байсан юм. Чи миний найз охин болох уу. Хоёулаа сайхан үерхэе гээд Мөнгөн хэлээд тавьчихсан хойноо өнөөгийн 21-р зуунд 1-р ангийн хүүхдүүд л ингэж хэлж найзалж байгаа байхдаа гэж бодож амжлаа. - Хг. Тэр гэх тэмдэггүйгээр хөл гар хүндрэн цээжрүү нэг зүйл огшоод ирлээ. Анх удаа ийм үг сонсож байгаа болохоор гар хүртэл хөлрөн, харилцуураа тас атгаад хир удсанаа ч мэдсэнгүй. Мөнгөн хэсэг зуур таг болоход дотроо түүнийг ямархуу царайлан зогсож байгааг өхөөрдөн төсөөллөө, аягүй бол том самаа гаргаж ирээд үсээ самнаж байгаа байхдаа гэж бодогдон мушилзан инээмсэглээд за тэгээд зөвшөөрөх үү гээд чимээ чагнан зогсоход гэнэт утасны цаанаас үгүй зөвшөөрөхгүй гэсэн эрсхэн дуу сонсогдоод дийд дийд гэх огцомхон чимээ сонсогдоод утас нь тасарч орхилоо. . . Нэгэнт утсан дээрээ ирсэнийх гээд Зуунай руу залгатал утсаа авсангүй, за яахав гоморхож байгаа юм байлгүй. Тэглээ гээд хөөрхий удаан тэсч чадахгүй л дээ гэсэн шүү юм бодсоор бушуухан хувцасаа солиод өрөөндөө тэрийж хэвтэхээр яарав. Тун удахгүй хаалганы хонх тасралтгүй дуугарахтай зэрэгцэн дэгдэн гүйсээр тайлж өгвөл, мэдээж Зуунай инээд алдсаар зогсож байв. Гартаа хоёр зайрмаг барьсан нь намайг аргалж байгаад бүгдийг яриулна гээд биччихсэн цаас барьсан мэт харагдлаа. Би ч тэмээ хариулдаг хүн буурынхаа занг андахгүй гэгчээр Зуунай мэтийнхээ санааг нэг гадарлалгүй яахав дээ. Хэдхэн хоромын дараа бид хоёр миний орон дээр зэрэгцээд суучихсан, зайрмагаа идсэн шиг ярилцаж суулаа, ярилцах ч гэж дээ би голдуу ярьж Зуунай тодруулах маягаар зарим асуулт тавьж, амаа хагас ангайлттай сонсож байлаа. Мөнгөнг найзлая гэж хэлсэнийг хэлж амжив уу үгүй юу баярлан дэвхцэж эхлэх нь тэр. Чи азтай юм, ёстой гоё залуу, чамайг ингээд л донгио юм шиг тоох ч хүнгүй тоогдох хүнгүй явсаар байгаад, зөрүүд дээрээ зожиг яхир болчих вий гэж айдаг байлаа гээд л өөд уруугүй элдэв зүйл үерийн ус орж ирж байгаа мэт асгаж гарлаа. Дөнгөж хорь хүрч байж яхир болоод байхдаа ч яахав дээ, энэ Зуунай нээрээ дэндүү шүү. Яриан дундуур нь таслахаас яахав дээ. Зуунай би үгүй ээ гээд хэлчихсээн, дараа нь утсаа тасалчихсан. . . Зуунайгийн үг нь тэр дороо гацаж, барьж байсан зайрмагаа ширээн дээрх аяган дотор чулуудаж орхиод, аймшигтай хүрлэгэр царай гарган надруу эргэхэд нь үнхэлцгээ хагартал айн, бушуухан дэрний хажуудах бор бамбаруушаа урдаа хаалт болгон барьж зогслоо. Азаар миний санаснаар барьж аваад цохиж орхисонгүй, харин элдэв үгээр булж гарлаа, уул нь муу найз минь ойрд над ер ингэж уурлаагүй л юм сан. Тэнэг. Эмэгтэй хүний шинж байхгүй, дээр нь хэдэн онд амьдарч байгаагаа мэддэггүй, өөрийгөө юу гэж бодоов. Нэртэйгээр нь аав ээжийгээ их засаг хуульд заасан есөн зүйлийн сүй бэлэг аваад гэртээ ирүүл гэх нь яасан юм. Одоо чинь бие биеэ тэгж гуйж түүхээ больчихсон, таалагдсан бол уулзсаар байгаад л дотносчихдог юм. Хөөрхийг бүүр найзалья гэж ичихгүй гуйлгачихаад, утсаа тасдаад байдаг одоо чамайг юу гэж бодож байгаа бол доо хэмээн уурсаж гарав. Би зүгээр шууд зөвшөөрвөл үнэ хүндгүй байж магад гээд олон дахин гуйлгая гэж санаад л таслачихсан юм байхгүй юу. Зуунай би одоо утасдаад худлаа худлаа тоглосон юм гээд хэлчих үү гэсэн биш уур нь улам шатаж золтой л уйлчихсангүй, би яаж ийм найзтай болсон юм бэ гэсэн нүдээр харж аргаа баран буцаад л орон дээрээ суулаа. - Мөнгөн та хоёр хэдэн удаа уулзаж байгаа билээ - Гурван удаа - Битгий худал хэл - Нээрээ. Анх хоёулаа танилцсан, дараа нь гудамжинд тааралдсан, өнөөдөр бүүр зөндөө уулзсан. Ингээд гурав - Тэгвэл тухтай уулзсан нь ердөө нэг л байгаа биз - Тийм байна. - Чамд тэр залуу таалагддаг уу - Ганцхан Мөнгөн л надад таалагддаг Тэгвэл ганцхан уулзсан чамд таалагддаг хүнийгээ найзлая гээд зүрхлээд гуйхад нь утсаа тасдчихдаг чи хэн бэ, пионер юм уу, бас таалагддаггүй хүн утасдаад шалаад байгаа бол болж болж гэх хэлэхсэн. Гэтэл чамайг эмэгтэй хүн гэж үзэж байгаа ганц хүнийг, тэр нь бүүр азаар та гуайн ганц таалагддаг залууг ингээд явуулчиж байгаа юм бол ганцаараа тэвгээ өшиглөөд явж байхгүй юу. Дахиж намайг битгий хүн энэ тэртэй танилцуулж аль гээд шалаад байгаарай гээд мэнчийн уурласан Зуунай намайг орхин өрөөнөөс гарч, тун удалгүй хаалга хаагдах чимээ сонсогдлоо. Зуунай түргэн ууртайг ч хэлэх үү одоо лав гурав хоног уур нь гарахгүй таг алга болно доо.За хөөрхий би гэдэг хүн чинь цаг үеэсээ дэндүү төсөөрчихөөд зөвхөн өөрөө өөрийгөө баясгаж өдөр хоногоо өнгөрөөж байсан юм шив дээ. Ганцхан эмэгтэй найз, анги дээрээ очвол ойрхон суугаад маазардаг хэдэн нөхөд бий. Гэвч тэдний хэн ч чухам түүнийг эмэгтэй хүн шүү энэ чинь гэдэг нүдээр харж байгаагүй. Царай зүс аятайхан хирнээ арчилж янзлахыг боддог ч үгүй байсаар өдий хүрчих шиг. Ёстой л сүүдрээс өөр нөхөргүй, пүүзнээс өөр гуталгүй амьтан гэвэл намайг гэж нэрлэх байх даа. . .
Зуунайгийн түмэн зөв, харин миний зөндөө буруу байжээ. Зуунай маань намайг хүнтэй танилцуулах гэж гүйхдээ чамайг хүнтэй бушуу суугаасай гэсэн хүн алга байна, гэхдээ чи одооноос эр хүнтэй сайхан найзлаж үерхэж эхлэхгүй бол хорин нас гарах нь байна шүү дээ гэж л сануулдаг. Тийм дээ түүний минь зөв. Би ч гэсэн хэзээ нэгэн цагт хүний эхнэр болоод гэр бүл үүсгэхийн цагт маргаан зөрчил бишгүй л гарна. Тэр бүхэнд эр хүнийг ойлгох түүнийг аргадах, буулт хийхдээ буулт хийж уучлах үедээ уучилж сурах л болно шүү дээ. Хүнээр хайрлуулахын ухаанд ч бас суралцах л хэрэгтэй. Гэмгүй сайхан үерхэж сайндаж муудаж, тэр бүү хэл шаналж тэвчээр гаргаж сурсан бол амьдралын эхний даваанд тэр болгон хөл алдан гэр бүлээ салгаад байхгүй л байх болов уу даа.
Харин над шиг бохь зажилж, хүн шоолохоос өөр ид шидгүй нөхрийг бурхан дахин хүмүүжих боломж олгож байхад амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэв гэгчээр муухай аашилж утсаа тасдаж хуучин төрхөндөө хэвээрээ үлдэж байдаг. Одоо яая гэхэв дээ. Уул нь Мөнгөнг анх харсанаасаа хойш байн байн хармаар, хажууд нь баймаар нууцгүй хэлэхэд хайртай найз охин нь болох юм сан гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд орж ирээд, сэгсрээд сэгсрээд тэр бодлоо авч хаячихаж чадаагүй л юм даа.
Одоо яая гэхэв их санасан газар 9 шөнө хоосон хонолоо гэгч яг би дүрээрээ. Олон дахин гуйлгаж байж найзалбал хамгийн сайн нь гэсэн тэнэг бодлыг би хэдэн онд бичигдсэн ном уншиж байгаад толгойдоо хийчихээд сэгсрэхээ мартсан амьтан бэ. Таалагдаад байгаа хүнийгээ эмэгтэй нь болзоонд урих нь байдаг л жирийн үзэгдэл болоод удаж байгааг тар мартжээ. Одоо 2007 онд чинь эрэгтэй эмэгтэй хэн нь гэлээ таалагдсан хүндээ өөрийгөө ойлгуулах нь ичмээр биш харин ч өөртөө итгэх итгэлтэй гээд бахархах зүйл болчихоод байгаа биш гэж үү. Анх удаагаа л бараг орон дээрээ сунаж унаад ямар нэг зүйл хийхгүй өөрийнхөө тухай эргэцүүлж бодсон минь энэ байлаа. Мөнгөнтэй дахин уулзахгүй гэж бодохоор өөрийн эрхгүй гуниг төрж байгааг би мэдэрч байлаа, хаа нэгтэй тааралдах нь гарцаагүй л дээ тэгэхдээ түүнийг гэж зорин ирж уулзахгүй болсон нь ямар харамсалтай хэрэг вэ. Түүний дулаахан харц, бас хөөрхөн харагдаж байна гэж чин сэтгэлээсээ хэлж байсныг нь санахад түрүүхэн хамт байхад мэдрэгдэж байсан тэр мэдрэмж дахин намайг эзэмдэх мэт санагдаж ахиад л хацар маань халуу оргиж эхлэв, улайчихлаа байна. Хөөрхөн гэнэ шүү хг. . .
Гэхдээ л муухай байна, одоо өөрийн дураар шийддэг сэн бол бушуухан утас цохиод Мөнгөнд би тоглосон юм гэх сэн. Даанч хүний уурыг улам бүүр хүргэж орхино доо. Ёстой өөрийгөө зүхмээр л байна, ингэнээ ингэнэ даанч өрөөл бусдыг их шоолоод байдаг байсан юм. Гэхдээ би хорон санаагаар шоолсон биш дээ . . . Утасны тасрах дуутай зэрэгцэн Мөнгөн гайхах эсвэл уурлах эсэхээ шийдэн хэсэгхэн зогсов. Түрүүхэн л хоёулаа эвтэй найртай сайхан салсан биздээ. Одоо өөрөө эхлээд гуй гуй гэж шалчихаад утсаа чулууддаг нь юу вэ, даажигнаад байгаа юм уу хаашаа юм гэж гэж бодохтой зэрэг уур цухал нь хөдлөөд явчихлаа. Гараа явуулан нэг тамхи татахаар сарвайснаа гэнэт нэг юм санаанд нь харван бууж, тамхи татах дур ч үгүй болон найзуудруугаа хурдлан очихоор шийдлээ. Түүний бодсон бодол өөрт нь ч бас тун ихээр таалагдсан ажээ. . .
Маргааш өглөө нь сэрэнгүүтээ Зуунай дээр өөрөө очиж заавал сайндахаар шийдлээ. Мэдээж ууртай л байна биз, гэхдээ миний сайн найз шүү дээ. Намайг ч бас буруугаа ойлгоод харуусч байгааг мэдээд намайг тайвшруулж ярилцаасай гэж ихэд хүсч байлаа. Яг өөр шиг нь зайрмаг атгаад л очино доо гэж болохоор өөрийн эрхгүй сайндчихсан байгаа мэт баярлах сэтгэл төрөөд байлаа. Би ер нь хүнтэй удаан муудаж даанч чаддаггүй юм, дотор базлах мэт бачуурсаар байгаад бушуухан сайндаж санаа амарна. Хааяа ээжийтэй маргах тохиолдолд гарвал гомдоод өрөө рүүгээ гүйдэг хэдий ч 2 цаг тэсэв үү үгүй юу ээжийнхээ байгаа газраар урдуур хойгуур нь орооцолдоод эхэлнэ дээ. Хоол ундаа зөөж байгаа газарт нь шахалдаж эхэлнэ, эсхүл тэр хавиар юу ч юм зүйлийг тасралтгүй эрж хайна гээд л. Ээж ч миний занг андахгүй нүдний булангаар харж инээдээ барьж ядан сууж, тэгсэн мөртлөө юу ч дуугалгүй намайг хэсэг зовоодог юм.
Тэгээд л нүүр минь янз янз хувираад ирэхлээр тас тас инээд алдаад за нааш ир миний охин гээд дуудаж ирээд л толгой илнэ. Ингээд л би хацар дээрээ нэг үнсүүлж аваад сайндаа. Миний ээж хэдийгээр тийм залуухан биш ч гэлээ яг залуухан ээж шиг жавхаатай хамгийн сайн ээж л дээ. Ээждээ гэхдээ хэлэхгүй яах юм шараа. Дараа намайг нүдээрээ шоолоод унана даа. За за эртхэн босоод гэрээ нэг хүн шиг цэвэрлэчихээд Зуунай дээрээ очьё доо. 11 цагийн алдад гэнэтхэн дуугарсан утасны хонх хамаг дургүйг минь хүргэж орхилоо. Шалаа зад угаасан шигээ нэг дуу аялах санаатай ая нь яг хоолой дээр гацаж орхиод байж байж арай чүү дутуу хагас ая санаанд орж ирэх яг тэр үед утас дуугарч байгаа юм даа. Цаанаа нэг хорон утас шүү. Хэн ч ярьсан байхгүй, үгүй ярихгүй гэнэ дээ чамайг. Миний дүү танайд том хүн байгаа юу гэсэн эрэгтэй хүний баргил хоолой сонсоод гайхаж орхилоо. Үгүй ер, би өөрөө том хүн байна гээд хэлээд тавьчихлаа. . .
Утсаа тасрахад нь эргээд л шалаа зүлгэж гарлаа. Хөдөөний хамаатны ах нь байна гэрт нь 16,40 гээд очно хүн байх уу, чи байж байх уу гээд байцаагаад сүйд. Юун ч сүртэй ярьдаг ах вэ энэ хамаатны ах чинь. За хөөрхий хамаатны ах морилсоны дараа л Зуунай дээрээ очих нь дээ. Нээрээ хамаатны хэн гэдэг ах юм бол доо, тэрийг нь мэдээгүй нь байна. За за тэр яахав, юутай ч лав гоё ааруултай ирнэ дээ. Ээжид утасдаж эрт ирээрэй, хөдөөнөөс хүн ирнэ гэсэн гээд байж байгаад хэлчихэе. . . Хаалганы хонх дуугахад баярлан гүйж очлоо. Ээж бол уу эсвэл хамаатны ах ааруултайгаа ирж байгаан бол уу. Огт танихгүй хотын царай бүхий залуу зогсож байна. Танайд хөдөөнөөс хүн ирэх байсан үү гэв. Дуугай л толгой дохиж орхивол хамаатан ах чинь гадаа ирсэн гэнэ, хүнд юмтай оруулалцаад өгөөч гээд хэлчих гээд байна. Танай орцны үүдэнд нэг дээлтэй ах зогсож байна лээ гэчихээд хээв нэг шатаар буугаад өгөв. Бушуухан гэрийн шаахайгаа сугалаж хаяад пүүзээ өмсөн доошоо жирийж явтал гэнэт нэг сонин санаа 1 давхарын хэрд толгойд орж байна. Тэр залуу 4 давхар гарч хаалга тогшиж надад хэлэхдээ залхуураагүй юм бол хамаатны ахыг ачаанаас маань өргөлцөөд өгөөч гээд гуйхад зөвшөөрсөн л байх учиртай. Тэгээд ч том залуу чинь надаас хэд дахин илүү хүнд юм өргөж даана шүү дээ. Нэг л биш байна даа гээд сэжиг төрөөд явчихсан хэдий ч сонирхолдоо хөтлөгдөөд өөрийн эрхгүй орцны хаалгыг түлхэн толгойгоо цухуйлгаж харлаа. . .
Орцны үүдэнд хэн байсан гээч. Мөнгөн . . . гартаа час улаан өнгийн гоёмсог сарнай цэцгийн баглаатай. Хажууд нь 2 найз нь бололтой залуус, нэг нь хаалга цохидог, нөгөө нэг нь гартаа бялуу барьчихсан орцны үүдээр толгойгоо цухуйлгасан намайг харан инээд алдан зогсож байх нь тэр. Бурхан минь тэр ирчихэж, тэр бүү хэл уурласан ч шинжгүй инээмсэглээд зогсож байлаа. Би нүдэндээ итгэхээс айсан боловч юутай ч орцноосоо сугаран гарч хаалгыг нь хаагаад тэдний дэргэд зогсож орхив, үг дуугарах сэхэл ч байсангүй дэндүү гайхаад тэр биз. Энийг чамд зориулж авсан юм гээд Мөнгөн нөгөө гоё цэцгийн баглаагаа тэвэрт атгуулахад л хий юм хараагүй гэдэгтээ итгэлээ.
Ашгүй дээ ёстой азны коля, би өөрийн эрхгүй Мөнгөний 2 найзад нь зориулж сайхан инээмсэглэх гэж арай ядан оролдов. Их баярлалаа гэхийн зуургүй цааш эргэж нэйзынхаа гараас бялууг нь аваад чи бичгийг уншихгүй юу хэмээлээ. Дээгүүрээ гялгар цаасан бүрээс бүхий хайрцагтай бялууны бичгийг гадна талаас нь үсэглэн байж уншвал. Бурхан минь намайг галзууртал баярлуулах гэсэн бололтой дог. Тэнд төрсөн өдөр эсвэл аз жаргал гэдэг үгсийн аль нь ч биш, “Миний найз охин болооч” гэсэн бичиг дурайтал харагдаж байлаа. Би гуйж байна чи зөвшөөрөх үү хэмээн Мөнгөнг асуухад миний баярласан гэж юухэв. Ёстой хүн болж төрөөд магнай хагартлаа баярлаж байсан баярт өдрийн нэг нь энэ өдөр мөнөөс мөн байлаа. Зөвшөөрөлгүй яахав хэмээн чангахан хэлэхэд минь хацар маань дахин өөрийн эрхгүй улайж байгаагаа мэдэрч байсан ч энэ надад огтхон ч хамаагүй ээ. Хамгийн гол нь Мөнгөн уурлаагүй буцаад ирсэн шүү дээ. Мөнгөн намайг 2 найздаа танилцууллаа. За миний албан ёсны ганцхан найз охинтой танилц. Ихэд ичиж байсан ч гэлээ би танилцаад л гар барьж орхилоо. Нэгэнд нь энэ болж байгаа бүхэн ихэд зугаатай санагдан инээдээ барьж ядан байгаа нь иль хэдий ч Мөнгөнг түүнрүү харах мөчид томоотой дүр үзүүлэн зогсох нь харин ч надад хөгжилтэй санагдлаа. Харин нөгөөх нь намайг ихэд сонирхсон харцаар ажиглан харна. Тэр 2 найз нь танилцсан даруй ажилтай явлаа гээд дараа уулзая хэмээн бид 2ыг орхин одов.
Сэтгэлдээ хичнээн баяртай байгааг Мөнгөн огтхон ч гадарласан янзгүй зогсож байлаа. Тэгээд өөрийн ирсэн тухайгаа ярьлаа. Өчигдөр утсаа таслахад минь уурласан боловч гэнэт албан ёсоор гуй гэж хэлсэнийг минь санасан гэнэ. Тэгээд тэр дороо уур нь гэрч нээрээ албан ёсоор гуйгаагүй болоод л үгүй гэж байна гээд тэр дороо уур нь гарч найзууд дээрээ очин зөвлөлджээ. Ердөө 2 найз нь л түүнйи төлөвлөгөөнд туслахаар тохирч, тэд өчигдөр орой тийм бичигтэй бялуу захилаад өдөр 15 цаг гээд авахаар тохирсон юм байж. Ингээд нэг найз нь өглөө намайг гэрээсээ гарахаас өмнө хамаатны ах болж ярьсан нь тэр байжээ.
Энэ бүхнийгээ ярьж дуусаад Мөнгөн за би ёстой жинхнээсээ албан ёсоор найзалж чадав уу хэмээн нүдрүү минь ширтэн хэллээ. Түүний анх үл анзаарагдсан дөлгөөхөн нүдний харцыг өглөөхөн би хичнээн их үгүйлсэн билээ. Тиймээ би маш их баяртай байна, ёстой албан ёсны гуйлт байна хэмээн намайг өгүүлэхэд Мөнгөн хацарыг минь гараараа зөөлхөн илбэлээ, мэдэж байнаа хацар дээр чинь биччихсэн байна. Чи завтай бол хоёулаа нэг тийшээ хамт явах уу хэмээхэд минь Мөнгөн дуртай нь аргагүй толгой дохин зөвшөөрч, хаашаа явахын хэмээн асуулаа. Зуунай дээр очьё.
Za eniig unshsan uu
ReplyDeleteUtsan deerees comment bichij bolj bna
ReplyDelete