Tuesday 5 July 2016

сэтгэл минь

Зуны  өдрүүдийн гэгээн гуниг шиг бороо нутагт минь шивэрч байгаа болов уу
Бүдэгхэн жимээр морьтон ойртон ирэх тэр гэгэлгэн мэдрэмжийг чи санадаг болов уу..
      Алдаа оноогүй амьдрахсан гэж тэмцсээр эргэж буцаж ч чадахгүйгээр би уусан шингэчихжээ...

Хүмүүс ямар өчүүхэн бодож ямар үнэ цэнэггүйгээр хайрыг цацна бэ.. Үгүй ээ би л ингэж бодож байгаа болохоос бүгдийн зөв миний буруу...

Аяа сэтгэл минь чи алдарч дуусч намайг амраагаач..

Аяа хорвоо минь агуу юм даа.... Алдсан бүхэн алдаа биш..

Wednesday 11 May 2016

Тэнд нар мандахад би инээж
Тэнд бороо шивэрэхэд би гуниглаж
Яг л түүний минь сэтгэл шиг тийм дулаахан ...
Намар, намарт би дуртай.

Буцах шувуудад үг дайж чиний зүг илгээхдээ..
Гэнэхэн байж дээ би.. бүгдэд итгэдэг.
Буцаад ирэхэд минь байгаагүй өдрүүдэд гунихдаа
Тэвчээртэй байсан шүү, би

Sunday 8 May 2016

Гуниг ..



Тэр өдөр саарал байсийм байна..
Тэгээд л би төөрчихсөн юм байна....



Сэтгэл үймэрсэн хаашаа янзын өдөр бэ.. Хатуу чанга бодлоор өөрийгөө барьж хэзээ ч бууж ирэхгүй юм шиг эрхэмсэг тэр өндөрлөг рүү яасан өндөрт би авирчихсан юм бэ дээ..
Эргэн тойрноо би зөвхөн өөрийн бодлоор л байлгаж бусдад хатуу шалгуур тавьж хэтэрхий хөндий хандаж ирсэн юм уу даа би чинь...Зөөлөн дулаахан бүхнээс зугатан нуугдаж зөвхөн өөртөө зориулсан тийм нэгэн дүрээр л би чинь өөрийгөө ханхалж явсан юм байна шүү дээ. Хэзээ нэгэн өдөр энэ бүхэнээ нуран унана гэж бодож байсийм болов уу... Үгүй юм байна. одоо ч би эвлэрч чадахгүй тарчилж байна шүү дээ.. Хүмүүс ямар сайхан энгийн амьдарч ямар энгийн бодож байдаг юм бэ... Би яг хэн юм бол ... Яагаад ийм ойлгомжгүй юм бол оо... Яагаад би ийм хэтэрхий амиа бодсон юм болоо.. Бурхан минь энэ яагаад гэдэг үг чинь өөрөө яасан утгагүй үг бэ ер нь


09 05 2016

Tuesday 3 May 2016

намар

Модод чамайг сүүдэртээ нууж, надаас харамласан юм болов уу..
Сар луу хамт явахгүй гэж зөрүүдлэнэ гээд тэгсэн байх...
Тиймээ, тэгэхэд намар байсан даа, чи орь залуу хөвгүүн охидын харцанд л дэрвэж явсан даа..
Харин би гэнэхэн, хэний ч хамаагүй харцанд өртчих гээд дэгдэж явж дээ...
   Уулзсан тэр агшинд сахиусан тэнгэр миний зүрхийг харвачихаад л явчихсан..
   Утгагүй юмаа чамайг бас харвачихгүй дээ, тэгсэн бол чи миний араас ирэх л байсан даа..
Учирч салсан олон амрагуудын чинь тоонд орчих бий гэсэндээ тэр намайг чамаас нууж.
Уулзах өдрийг тэвчээртэй хүлээ, ийм олон өдрүүд байх юм хэн  мэдэх бэ ..
Цаг хугацаа урсч дахиад л намар, харин би чамайг олчихсон, сүүлчийн намар..
Чамдаан би  заавал үнсүүлнэ. 




   03 05 2016.

Friday 15 April 2016

17 04 2016

Бодол хэрсэн олон олон өдрүүдийн уртад инээд хөөр бэлэглэх гэж л чи төрсөн юм уу даа..
Зах хязгааргүй далайн цэнхэр мандалд хөнгөхөн гунигтай хундага дарс шимж суухдаа ч, давчуу жижигхэн санагдах орчлонд зүрх зүсэн бүдэрч явахдаа ч , инээж уйлж, алдаж онож,дасаж дурлаж үзэн ядаж явахдаа ч зүрхэнд минь үлдсэн зурвасхан тэр мэдрэмжээс хэмжээгүй их хүчийг мэдэрч бүгдийн дээд бурханаас ч илүүтэй нэрийг нь шивнэчихээд л тайтгардагсан...
Тохиол бүрийн үнэ цэнийг мэдэрч чадахгүй өнгөрөх нь жирийн мэт боловч тийм гэхийн аргагүй тэр нандин мэдрэмжийг онож авч үлдсэн хувь тавиланд баярлалаа.


Хатуу үнэнийг шүүж намайг буруутгавал буруутгаарай ... Хүний өмссөн гутал дотор хөлөө хийлээ гээд түүний сэтгэлээр зүрх цохилохгүйгээс хойш бусдыг шүүx нь хамгийн утгагүй мэт санагддаг юм.
Үнэн гэж зарим нь өчүүхэн зүйлийг тойрч эргэлдээд л.. амьдрал ямар баян юм гэчихээд нүдээ боочихоод зогсох нь  энүүхэнд...

Бусадтай ижил сэтгэж, тэдэнтэй адилхан байж, өдөр тутамын жижигхэн ахуйн зовлонд өөрийгээ чилээж, урсан өнгөрөх цаг хугацааг ч мэдрэх завгүй ,нээх сайхан гэгээлэг юм ярьсан сургасан яс юман дээр түүнийхээ мөн чанарыг ч үл ойлгох тийм нэгэн гунигт амьдралаар ганц олдох амьдралаа үрчихгүй юмсан даа...

Сайн муу сайхан муухай үнэн худалын шалгуураар бусдыг дураараа  шүүж, шүтэx эс шүтэхийн ялгааг ч мэдэхгүй массыг дагаж хошуураад л .. эд баялаг эрx дархын төлөө үхэн хатан шунаад
нүдэн дээр нь ил бүхнийг тойрч мэрээд л .. хүний амьдралаа гэж өчүүхэн ч юм даа..

Өчүүхэн тэр тойргоосоо гарч чадахгүй байсаар байтал цаг хугацаа огт зогсолтгүй урссаар байгааг гэнэт мэдээд л ухааны оргилд гарчихсан мэт амьдралаас олсон өчүүхэн туршилгаа
бусдийг шүүж шүүмжилэхэд л зориулах...

Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй цаас хэдий нимгэн ч чичэхээс нааш цоорохгүй ээ
гэж....

Тэнд би очихгүй
Дахиж бас суухгүй
Дураараа гүйхгүй
Дотнохон алхахгүй
Миний өнгөрсөн бүхэн минь ээ....


17 04 2016

Thursday 31 March 2016

Чамд зориулсан миний зүрхэн дэхь өрөө..



Чамд зориулсон миний зүрхэн дэхь өрөө..
Тэнд сандал байхгүй .....учир нь би хүлээхэд дургүй...
Тэнд ор байхгүй ... учир нь унтаж болохгүй
Чамайг ирэхийг мэдэхгүй өнгөрөөчихнө..
Хана нь цэнхэр өнгөтэй.. тэрслүүд болохоороо тэр..
Тааз нь цагаан өнгөтэй .. мөрөөдөх дуртай болохоороо тэр..
Шал нь харин Улаан өнгөтэй ... чамд зориулсан болохоор тэр..

Tuesday 29 March 2016

30 03 2016

Сэтгэлдээ байгаа бүхнийг цаасан дээр буулгана гэдэг миний л хувьд сэтгэлийн дээдийн таашаал байдаг юм. Би хэн нэгэнээс сонсож чадахгүй үгээ, би хэн нэгэнд хэлж чадахгүй бодлоо би өөрийнхөө мөрөөдлийг бичих дуртай. Заримдаа би хэтэрхий ядарсан ч юмуу сэтгэл үймэрсэн тийм гэж хэлэхэд хэцүү хүнд өдрүүдэд сэтгэлдээ байгаа бухимдалаа нэг сайхан болгож мөрөөдөлдөө урвуулаад цаасан дээр буулгачихдаг юм.
- Чи энэ бүгдийгээ хэн нэгэнд зориулж бичдэг үү ....
би тийм гэж хэлж чадахгүй ч бас үгүй гэж хэлж чадахгүй.. хэрвээ би энэ бүгдийгээ эзэнтэй гэж бодож байгаа Bol тэр зөвхөн миний сэтгэл дотор л байх болно..
-- Чи намайг өөртөө зориулж сэтгэлээ бич гээд байгаа юм уу......
Үгүй ээ, чи надад зориулж сэтгэлээ бичих биш өөртөө өөрийнхөө сэтгэлийн хоосон зайд зориулж өөрийнхөө гэгээлэг мөрөөдлийг бич..

Өөрийнхөө сэтгэл доторх  тэр их хоосон зайг тэр их ганцаардлыг нөхөх, өөрийнхөө хүслийг өөрийнхөө дуртай бүхнийг л бич.. Яруу шүлэг болгон утга учир бас шалтгаан агуулдаг болохоос хэн нэгэнд зориулсан тийм аминчхан байддаггүй юм.
Хүний орчлонд бусадтай хөл нийлүүлэн амьдарна гэдэг тийм ч амар биш.. Чи бусадтай зохицож бусдыг сонсож заримдаа тэдэнд зориулж бууж өгч бүүр тэдэнд зориулж тэдний хүсэлийг биелүүлж байх өдөр ч зөндөө тохионо. Тэглээ гээд чиний өөрийгөө гэх омогшил чинь үгүй болохгүй.

Харин би ч тэр мэдээж чи ч тэр ганцхан тэнд л эрх дурааараа хүслээрээ дүүлэн нисэж болно. Энэ бол яруу тансаг тийм гэж хэлэхийн аргагүй мэдрэмжийг сэтгэлд минь өгч байдаг миний бас чиний сэтгэлд хамгийн ойрхон дотно байдаг бидний бичсэн мөртүүд....
Яруу шүлгийг хүмүүс алдарт гарах гэж бусдаар магтуулах гэж бичдэггүй юм. Чиний бичсэн нэг мөрт хэн нэгэний сэтгэлийн хоосон орой зайг хэзээ нэгэн өдөр нөхөж өгч чадаж байвал тэр гайхамшиг... Үгүй байлаа ч өөрийнхөө сэтгэлийн орон зайг нөхөж чадаж байвал үүнээс ч илүү гайхамшиг.

Маргаашнаас эхлээд бичээд эхэлнэ ээ шууд л бичээд эхэлнэ..... Би чамд итгэж байна..

30 03 2016.